Энхийг сахиулагчид НҮБ-ын энх тайваны медалиар шагнагдав
2018-04-09 09:41
БНХАУ-аас Ливанд ажиллаж буй энхийг сахиулах 16 дах багийн хамт олонд НҮБ-ын энх тайвны шагнал олгох ёслолын арга хэмжээ энэ сарын 06-ны өдөр Ливаны өмнөд хэсгийн олон улсын энхийг сахиулах хүчний төвд боллоо.
БНХАУ-аас Ливан дахь энхийг сахиулах багийн дарга байлдагч нийт 410 хүнд энэ удаа НҮБ-ын энх тайвны медалийг хүртээсэн байна. Энэхүү шагналыг хүн төрөлхтний энх тайвны төлөө гаргасан амжилт хүчин зүтгэлд олгодог. Тиймээс энэхүү шагналыг хүртэх нь дэлхийн улс орнуудын энхийг сахиулагчдын хувьд нэр төрийн хэрэг байдаг юм.



Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
