БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ням гарагт 76499 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд 59 сорьцоос “COVID-19” илэрлээ гэж тус хотын Эрүүл мэндийн зөвлөл мэдээллээ.
06 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06:00 цагийн байдлаар Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээ хийх 193 хэсгийг байгуулсан гэж Эрүүл мэндийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Гао Шяожюүнь мэдээлжээ.
“Бээжингийн Фэнтай дүүргийн “Шиньфади” жимс, хүнсний ногоо, махны бөөний захтай холбоотой 8950 хүнээс шинжилгээ авснаас 6075 сорьцыг шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Бээжинд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь “Шиньфади” захтай холбоотой байсан” гэж Гао Шяожюүнь хэлжээ.
14-ний өдрийн 14:00 цагийн байдлаар “Шиньфади” захын ойр орчимд амьдардаг 47510 хүнээс сорьц цуглуулж, 6284-ийг нь шинжлэхэд бүгд сөрөг гарчээ. Мөн сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд “Шиньфади” зах дээр очсон 29386 хүнээс сорьц цуглуулж, 12973-ыг нь шинжлэхэд халдвар илрээгүй байна.
Бээжинд 14-ний өдөр дотоодод халдварласан 36 шинэ тохиолдол илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 499 боллоо гэж тус хотын Эрүүл мэндийн зөвлөл мэдээлжээ. Мөн тухайн өдөрт шинж тэмдэггүй зургаан тохиолдол шинээр бүртгэгджээ.
