Удахгүй чуулах гэж байгаа Хятадын хоёр чуулганы тухай олон орны улс төрчид, мэргэжилтэн хэлэхдээ, хоёр чуулганы тогтоон боловсруулсан нэн олон хөгжлийн бодлого нь дэлхийн эдийн засгийн сэргэлт болон хөгжлийн итгэлийг нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.
Оросын Думын дэд дарга Пётр Толстой хэлэхдээ, цар тахлын эсрэг Орос Хятад хоёр орон харилцан туслалцсан юм, энэ нь хоёр орон бол жаргал зовлонгоо хамтатгасан найз болно гэдгийг гэрчилсэн байна. Хятад улс тахлыг үр ашигтай тогтоон барьсны дараа хоёр чуулганаар эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх арга хэмжээ боловсруулан тогтоохыг бид анхааралдаа авч байна, учир нь бид бас иймэрхүү арга хэмжээ боловсруулан тогтоох хэрэгтэй юм, Хятадын туршлага бидэнд тус болж байна гэжээ.
ХБНГУ-ын Бундестагын орлогч дарга, Герман Хятадын холбоо авах нийгэмлэгийн дарга Фридрих Ганс – Петер хэлэхдээ, Хятадын хоёр чуулганаас бид Хятадын дараачийн хөгжлийн арга хэмжээг нэн сайн ойлгож болох юм, цар тахлын дараах хамгийн чухал зүйл бол эдийн засгийн бодит хүчийг сэргээх явдал болох юм. Энэ онд олон бүхний анхаарлын төвд байгаа асуудал бол Хятад улс эдийн засгаа хэрхэн сэргээх мөн тэрчлэн эдгээр шийдвэр тогтоол нь Герман болон Европт үзүүлэх нөлөө, Хятад Европын хамтын ажиллагаа ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа нь цар тахлын өмнөхөөс ч нэн хүнд чухал болж байна гэжээ.
