solongonews
Ли Жаньшү Алжирын Үндэсний Ассамблейн дарга Бугалитай хэлэлцээ хийв
2022-02-23 10:21
Ли Жаньшү Алжирын Үндэсний Ассамблейн дарга Бугалитай хэлэлцээ хийв.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 22-нд Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд Алжирын Үндэсний ассамблейн дарга Бугалитай видео уулзалт хийсэн байна.

Ли Жаньшү хэлэхдээ "Хятад, Алжирын уламжлалт найрамдал гүн гүнзгий бөгөөд хоёр орны харилцаа түүхэн баялаг агуулгатай, стратегийн чухал ач холбогдолтой юм. 64 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Алжирын харилцаа тогтвортой хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа үр дүнтэй үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ гэж үзэж болно. Хятадын тал Алжирын талтай уламжлалт найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлж, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Алжирын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна".

Мөн "Хятад, Алжирын урт хугацааны туршид харилцан дэмжиж, эрх тэгш хамтран ажиллаж, хамтдаа хөгжих, хоёр орны гүн зузаан ахан дүүсийн найрамдалт харилцааг улам эрхэмлэн дээдэлж, хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, тасралтгүй хөгжлийг биелүүлэхэд доорх хэдэн талаар хичээн ажиллах ёстой.

Нэг. Улс төрийн харилцан дэмжлэгийг цаашид бэхжүүлнэ. Хятад улс Хятад, Алжирын харилцааг стратегийн, урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж ирсэн бөгөөд Алжир улс өөрийн орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар явахыг тууштай дэмжсээр иржээ. Хятадын язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудалд Алжирын улс дэмжлэг үзүүлж байгаад Хятад улс талархаж байна. Бээжингийн Өвлийн олимп амжилттай зохион байгуулагдсанд Алжирын талд тууштай дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.

Хоёр.  Бодит хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэх явдал юм. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй хослуулан, дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийг хамтран дэмжинэ. Хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэлэлцээр хийж, томоохон төслүүдийн хамтын ажиллагааг дэмжинэ.

Гурав. Цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ. Ши Жиньпин дарга өнгөрсөн оны сүүлчээр болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р бага хурал дээр Африкт дахин нэг тэрбум тун вакцин нэмж нийлүүлнэ гэж мэдэгдсэн ажээ. Хятад улс энэхүү хүндэтгэлтэй амлалтаа идэвхтэй биелүүлж байгаа бөгөөд Алжирыг халдварт өвчнийг эртхэн дарахад нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Дөрөв. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа холбоогоо бэхжүүлэх ажлыг урагшлуулна. НҮБ-тай олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамтаар хамгаална".

Ли Жаньшү тэмдэглэхдээ "Хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо бол Хятад Алжирын найрсаг хамтын ажиллагааны чухал хэсэг юм. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Алжирын Үндэсний Ассамблей найрсаг солилцооны уламжлалаа хадгалсаар ирсэн бөгөөд бүх шатны байгууллага, тусгай хороодын солилцоог эрчимжүүлж, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг салбарт хууль тогтоомж, хяналт шалгалтын туршлагаа хуваалцахад бэлэн байна. Мөн олон талт парламентын үйл явдал, үйл хэрэгт ойр дотно харилцаатай байж, хоёр орны харилцааны хөгжилд эерэг хувь нэмэр оруулахад зүтгэнэ" гэжээ.

Бужали хэлэхдээ "Алжир, Хятадын найрамдал өнө эртний түүхтэй, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй шинэ хөгжилд хүрсэн юм. Алжир нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байна. Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Хоёр тал эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, соёл урлаг, халдварт өвчинтэй тэмцэх зэрэг олон салбарт бодит хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Алжирын Үндэсний Ассамблей Хятадын Ардын төлөөлөгчдийн их хуралтай солилцоогоо бэхжүүлж, харилцан суралцаж, хоёр орны хамтын хөгжлийг ахиулж, хоёр орны ард түмний найрамдлыг тасралтгүй ахиулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл