Нар хур тэнцсэн налгар сайхан өдөр Өвөр Монголын “Баруун Үзэмчин хошууны цагаан адууны соёлын найр-V”, жаргалант тал нутаг Шилийнгол, монгол бөхийн цөрхлөө барилдаан, “Жүн Юнь цом” олон улсын адуун соёлын гэрэл зурагчдын “Хятад улсын цагаан адууны өлгий” дэх том хэлбэрийн зураг авалтын үйл ажиллагаа саяхан Баруун Үзэмчин хошуунд нээлтээ хийлээ.


Энэхүү үйл ажиллагаа нь эрийн гурван наадам, Улаанмөчирийн тоглолт, том хэлбэрийн зураг авалтын үйл ажиллагаа зэрэг олон агуулга хэлбэрийг хамарч, Үзэмчин нутгийн өнгө үзэмж, соёл иргэншил болон хөгжил дэвшлийн ололт амжилтыг хурсан олондоо таниуллаа.

Баруун Үзэмчин хошууны Ардын засгийн газар, Хятад улсын адууны нийгэмлэг, Хятад улсын соёлын аж ахуйг ахиулах нийгэмлэгийн адуун соёлын зөвлөл, Жүн Юнь Ши Е ХК компани, ӨМӨЗО-ы гэрэл зурагчдын нийгэмлэг, Шиньжяны гэрэл зурагчдын нийгэмлэг, Шаньши мужийн гэрэл зурагчдын нийгэмлэг, Хэбэй мужийн гэрэл зурагчдын нийгэмлэг, ӨМӨЗО-ы аялал жуулчлалын гэрэл зурагчдын нийгэмлэг, Жен Ши Зии Ди ХК, Хэбэй мужийн тоорын хүрээлэн соёлын аж ахуйн хөгжлийн ХК, Ханд гэрэл зургийн нийгэмлэг энэ удаагийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулжээ.

Төрийн сүлд дуу, Улаанмөчирийн уран бүтээлчид, малчид, цагаан морьтон цог жавхаа, итгэл зориг төгөлдөр талбайд орж, Улаанмөчирийн бүжигчид “Улаанмөчир ирлээ” гэх агуулгыг товойлгосон бүжгээр Баруун Үзэмчин хошууны Улаанмөчир байгуулагдсан 60 жилийн хугацаанд малчин түмэнд үйлчлэн, намын төрийн бодлогыг ухуулан сурталчилсан гэрэл гэгээтэй түүх болон хүчин зүтгэлийг илэрхийлэн тоглосон байна.

Цагаан адууны “Цэгээний найр”-ын ерөөлийн ёслол болж, “Аж амьдрал чинь өөдтэй сайхан болтугай! Таван хошуу мал сүрэг тарган тавтай байх болтугай! Үндэстний онцлогтэй цэгээ(айраг)-ний соёл үе дамжин өнөд орших болтугай! Үй олноороо хүлээн аваад өргөн түмнийхээ бахархал болох болтугай!” гэж ерөөн зөгнөжээ. Баруун Үзэмчин хошууны УТЗЗ-ний тэргүүлэгч Мөнх Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Чулуут багийн малчин Улаанхүүгийн цагаан морийг онголон тархисан байна.
Өвөр Монголын адууны нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч Алтанбуяан Баруун Үзэмчин хошуунд “Чингис хааны цагаан адуу” хэмээх хүндтэй нэрийг өгчээ.
Тус үйл ажиллагаанд мөн Хятад улсын соёлын аж ахуйг ахиулах нийгэмлэгийн адуун соёлын зөвлөлөөс Ча Жүн Юнь цом олон улсын адуун соёлын зураглаачдын “Инновацын суурин” болон Жүн Юнь цом “Морины магтуу” инновацын суурингийн хаягийг олгосон байна.
Ёслолд Баруун Үзэмчин хошууны удирдлага Бай Юнчүнь, Багана, Чулуу нар цагаан адуу үржүүлдэг тусгай өрх Улаанхаалга сумын Эрх-Овоо багийн малчин С,Далай, Хувьсгалт, Жирийн гол суурингийн Халиут багийн малчин Цогжилт нарыг шагнан хөхүүлжээ.

Мөн уран сайхны тоглолт зохион байгуулж, Улаанмөчирийн уран бүтээлчид болон цовоо бяцхан багачууд уран сайхан дуу бүжгээрээ Хятад улсын цагаан адууны нутгийн гүн гүнзгий соёлын агуулга болон Үзэмчин нутгийн ард түмний тал нутаг, уул усаа хайрлан дээдэлдэг санааг харуулсан байна.
Арга хэмжээ хоёр хоног үргэлжилж, цагаан адууны үзүүлбэр, жаргалант тал Шилийнгол монгол бөхийн цөрхлөө уралдаан, цагаан адууны цуврал уралдаан, олон улсын уламжлалт сур харвалтын уралдаан, Хятад улсын цагаан адууны нутаг дахь том хэлбэрийн зураг авалтын үйл ажиллагаа, Баруун Үзэмчин хошууны Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн ойн үйл ажиллагааны нээлтийн ёслол, Баруун Үзэмчин хошууны Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх шагнал гардуулах их хурал, Улаанмөчирийн уран сайхны үдэшлэг зэрэг баялаг агуулгаар зохион байгуулагдсан болно.
