solongonews
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаныхан МСНЭ-ийн удирдлагуудтай уулзлаа
2016-01-29 12:52
Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сар шинийн өмнө Монгол Улсад “Энх мэндийн хадаг” барьж уран сайхны тоглолт зохион байгуулдаг уламжлалт тогтоод байгаа билээ.

        XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бич жилийг угтсан “Өлзийт цагаан сар 2016” тоглолт өнөөдөр  Монголын Соёлын төв өргөөнд болох юм.

Уг тоглолтод оролцохоор Өвөрмонголын 40 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо энэ сарын 27-нд хүрэлцэн ирээд байна.

Төлөөлөгчдийг тэргүүлж ирсэн ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн газрын дарга Эрдэнэбулаг /Chen Baoquan/ болон түүний төлөөлөгчдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хаймин /Xing Haiming/ нэгдүгээр саоын 28-нд  хүлээн авч уулзлаа.

Үдээс хойш нь МСНЭ-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан юм.  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид уулзалтын эхэнд хэлсэнсэн үгэндээ,

-Бид ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн газартай хамтран ажиллаад олон жилийн нүүр үзэж байна. Олон ч ажлыг хамтран зохион байгуулсан. Сар шинийн босгон дээр Монголын ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлэхээр, ирэх онд хамтран хийх ажлаа ярилцахаар  энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

Хоёр орны хувьд бид жил бүр ээлжлэн “Хэвлэл мэдээллийн форум” зохион байгууллдаг. Долоо дахь удаагийн форумыг Их Чингэс хааны өлгий нутаг Хэнтий аймагт наймдугаар сарын дунд 10 хоногт  зохин байгуулах гэж байна. Манай байгууллагын хувьд энэ жил гадаад харилцаа, хамтын ажиллагаа ихтэй жил болно. “Дэлхийн редакторуудын уулзалт”-ыг  зохин байгуулах ажил МСНЭ-д оногдсон. БНЭУ, БНСУ-ын сэтгүүлчдийн баг энэ жил Монголд айлчилна. ОХУ-тай сэтгүүлчид солилцоно гэх мэт.

Үүнээс гадна Монгол Хятадын хоёр орны хамтын ажиллагаанд шинэлэг юу хийж болох талаар ярилцаж байна. Өмнө нь  бидний ажил санамж бичгээр баталгаажиж байсан бол одоо хэлэлцээрийн түвшинд явж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ Монголын 250 сэтгүүлчдийг өөрийн улсад айлчлуулж хоёр орны сэтгүүлчдийг харилцан туршлага солилцуулахаар болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголын сэтгүүлчдийн баг  ээлж дараатайгаар явж байгаа талаар мэдээллээ.

ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн газрын дарга н.Эрдэнэбулаг, , Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад суртал ухуулгын газрын дарга н.Баянжаргал нар Монголын сэтгүүлчдийн байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтад МСНЭ-ийн удирдлагууд болон  Монгол ӨвөрМонголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд байлцлаа.

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл