
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 06-р сарын 29-ний өдөр Бээжин хотод Хятадын шяний Намын хорооны шилдэг нарийн бичгийн дарга нартай уулзаж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн халуун баяр хүргэлээ.
Ши Жиньпин даргын шяний Намын хорооны шилдэг нарийн бичгийн дарга нартай дотно уулзалт хийсэн нь Намын Төв Хорооноос тэднийг хүндэтгэн үзэж анхааралдаа авч буйг харуулж байна. Шяний Намын хорооны шилдэг нарийн бичгийн даргаар дуурайл болгож, Ши Жиньпиний Хятадын онцлогтой социалист үзэл санааг суралцан хэрэгжүүлэхийг уриалсан байна. Шянийн Намын хорооны нарийн бичгийн даргын ажлын байранд гялалзаж яваа 103 хүнд Хятад улсын шяний Намын хорооны шилдэг нарийн бичгийн даргын цол хүртээжээ.
