НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дахь удаагийн чуулганы зэвсэг хорогдуулах ба олон улсын аюулгүй байдлын зөвлөл 3-нд Хятадын дэвшүүлсэн “олон улсын аюулгүйн байдлын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг энх тайвнаар ашиглахыг дэмжих” тогтоолын төслийг баталсан байна. Энэ нь сүүлийн 30 жилийн турш Хятад улс анх удаа НҮБ-ын хүрээнд олон улсын зэвсэг хорогдуулах асуудлыг дэвшүүлж байгаа бөгөөд хянан батлагдаж байгаа хэрэг болно.
Тогтоолд онцлохдоо "Улс орнууд энх тайван байдлаар зорилт болгосон төхөөрөмж, эд материал, шинжлэх ухаан, технологийн талаар сорилцоо явуулах эрхийг эдэлж болох бөгөөд талууд өгрөн хүрээ цартай хөнөөлт зэвсэг жич түүний ачаалагч төхөөрөмжийг түгээн дэлгэрүүлэхээс урьдчилан биелүүлсэн үүргээр бүрэн биелүүлсэн урьдах нөхцөл дор бодит үйл ажиллагаагаараа энх тайван байдлаар зорилт болгосон олон улсын хамтын ажиллагааг дэмжих ёстой. Уг тогтоолд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх экспортын удирдамжийн механизм нээлттэй, ил тод байхыг шаардсан бөгөөд хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн биелүүлэхэд хязгаарлалт үзүүлэхээс зайлсхийх ёстой" гэжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дахь чуулганы зэвсэг хорогдуулах ба олон улсын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоол нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга энхийн зорилгоор ашиглах талаар гишүүн орнуудад санал хураалт хийн, НҮБ-ын ерөнхий ассамблейн 77 дахь чуулганд тайлан дэвшүүлэх бөгөөд НҮБ-ын ерөнхий ассамблейн 77 дахь чуулганд “энх тайвны зорилгоор олон улсын аюулгүй байдлын салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих” сэдвийг нэмж оруулахыг шаардсан байна.
