solongonews
Тэд мөрөөдлөө сансарт бичлээ
2022-05-30 17:15
Тэд мөрөөдлөө сансарт бичлээ

ӨМӨЗО-ны Дүнфэн буух газрын говь цөлд 04-р сарын 16-ны өдрийн 09 цаг 56 минутад "Шэньжөү 13" сансрын хөлөг дахин нэвтрэх капсул амжилттай газардлаа.

Холбогдох ажилтнууд нүүрэндээ инээмсэглэл тодруулан бүхээгийн хаалгыг онгойлгоод:

- “Шэньжөү 13 багийнхан, гэртээ тавтай морил". Шэньжөү 13 сансрын нисэгч Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нар бүхээгээсээ аюулгүй, саадгүй бууж, угтан авсан олон руу даллан мэндчилэв.

Энэхүү уудам элсэн говь "Шэньжөү 13" сансрын хөлгийн аялал ба ялалтын гэрч юм. 2021 оны 10-р сарын 16-нд "Шэньжөү 13" нисэгчтэй сансрын хөлгийг Дүнфэн хөөргөх талбайд хөөргөсөн.“Шэньжөү 13”хөлгийн аялалын багийнхан тойрог замд 183 хоног нисч, Хятадын сансрын нисгэгч тойрог замд хамгийн урт тасралтгүй нислэг үйлдсэн амжилтыг тогтоосон байна.

Одоогоор гурван сансрын нисэгчийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Хятадын сансрын нисэгчдийн судалгаа, сургалтын төвд нислэгийн дараах биеэ сайжруулах сэргээлт хийж байна. 04-р сарын 17-ны орой Ван Япин ялалт байгуулсныхаа дараа WeChat-ын анхны нийтлэлдээ: "Та бүхний өдөр шөнөгүй анхаарал хандуулж байсанд баярлалаа. Дэлхий дээр эргэн ирээд үнэхээр сайхан санагдаж байна!" гэж нийтэлжээ.

"Шэньжөү 13"-ын нислэг бүрэн амжилттай болсон нь сансрын станцын технологийн баталгаажуулалтын голүе шат төгс төгсөж, Хятадын сансрын станц барилгын шатанд орох гэж байгааг харуулж байна.

Амжилт нээлт

Өргөн уудам сансрын орон зайд Шэньжөү 13 хөлгийн аялалын багийнхан олон "анхны"-г бүтээж, Хятадын сансрын дээд амжилтыг дахин дахин эвдсэн.

Сансрын нисэгчид анх удаа тойрог замд зургаан сар байж, хамгийн урт "сансрын аялал"-ыг хийсэн.

Сансарт үлдэх хэцүү. Энэхүү сансрын станц дэлхийгээс 400 орчим километрийнзайдзууван хэлбэртэй тойрог замд нисдэг. Сансрын нисэгчдийн амьдрах орчин нь бичил таталцал, өндөр вакум, ээлжлэн солигдох өндөр нам температур, сансрын цацрагтайюм. Сансрын станц нь дэлхийг 90 минут тутамд тойрон эргэдэг. Энэ нь сансрын станц хамгийн их температур нь 200 хэм, хамгийн багадаа хасах 120 хэмийн хүйтэн, дулааны ээлжийг байнга мэдрэх ёстой гэсэн үг юм.

Жай Жиган:

-Энэ нислэгийн хамгийн хэцүү хэсэг бол тойрог замд зургаан сар байх явдал юм. Удаан хугацаанд жингүй нисэх нь булчингийн хатангиршил, ясны кальцийн алдагдалд хүргэж, урт хугацааны хязгаарлагдмал явцуу битүүмжилсэн орчин нь бидний зүрх сэтгэлд ганцаардсан, түгшүүртэй, цочромтгой мэдрэмжийг төрүүлдэг. Үүний тулд сансрын нисэгч бүр өдөрт хоёр цаг орчим дасгал хийх шаардлагатай болдог. Мөн өөрөө санаачилга гарган, идэвхтэйгээр өөрийн бодол сэтгэлээ зөв зохицуулах шаардлагатай байдаг.

Шэньжөү 13 хөлгийн багийнхан мөн Хятадын эмэгтэйчүүдийн бүхээгээс гадуурх сансарт алхах анхны алхмыг хийсэн.

2021 оны 11-р сарын 07-нд Жай Жыган, Ван Япин нар Хятадын шинэ үеийн "Фэй Тянь" бүхээгийн гадуурх сансрын хувцас өмсөж, Тянхэгийн үндсэн модулийн зангилааны модулиас амжилттай гарлаа. Жай Жыган 13 жилийн дараа бүхээгээсээ дахин гарч, Ван Япин нар бүхээгээс гадуурх даалгаврыг гүйцэтгэсэн Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч болов. Бүхээгт байгаа Е Гуанфү хоёр сансрын нисэгчийг бүхээгээс гадуурх ажиллагаа явуулахад нь хамтран ажиллаж, дэмжсэн байна.

Бүхээгээсээ гарсны дараа Жай Жыган:

-"Би нэгэнт бүхээгээсээ гарчихлаа, сайхан байна!" гэжхэлсэн Ван Япин цааш үргэлжлүүлэн:

- “Би бүхээгээсээ хэсэг хугацааны дараа гарна, сайхан байна!" гэж Е Гуанфү:

- “Би дараагийн удаа бүхээгээсээ гарна, би сайхан байх болно!" гэж хэллээ. Сансрын нисэгчийн хэлсэн үгс Газрын удирдлагын төвддамжигдан хүрч, ажилтнуудын инээд хөөрийг хүргэв.

6.5 цагийн дараа сансрын нисэгчид механик гар Suspension төхөөрөмж, адаптер суурилуулах, бүхээгээс гадуурх ердийн хөдөлгөөнийг шалгах зэрэг бүхээгээс гарах үйл ажиллагааны тогтоосон даалгаврыг амжилттай биелүүлэв. Жай Жыган, Ван Япин хоёр Тяньхэгийн гол бүхээгт эсэн мэнд буцаж ирсний дараа сэтгэл хөдлөн тэд Е Гуанфүгийн хамт бүхээгттэврэлдэв.

Энэхүү"сансрын аялал" нь Хятадыниргэн сар шинийн баяраа анх удаа сансарт өнгөрүүлсэн явдал юм. Ерөөлийн үг бичих, Цагаан сарын хос уянгыг наах, дэнлүүөлгөх зэрэг. Бар жилийн Цагаан сарын баяраар Хятадын сансрын станц баяр хөөрөөр дүүрэн байв.

01-р сарын 31-ний Битүүний үдэш. Бичлэгээр дамжуулан сансрын нисэгчид эх орон, ард түмэндээ ерөөл илгээсэн байна. Жай Жыган хүн бүрт "Хятадын шинэ оны мэнд хүргэе, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн үгтэйхос уянгаа дэлгэн барьж, Ван Япин баярын хувцсаар гоёж, аугаа эх орноо "Өлзий ерөөлт Бар жилдээцэцэглэн хөгжиж, баян хүчирхэг байх болтугай" гэж ерөөв. Е Гуанфү "Фү буюу буян"гэдэгүсгийг барьж, бүх Хятад улсын ард түмэнд "Шинэ оны мэнд хүргэж, гэр бүл бүхэн аз жаргалтай байх болтугай" гэсэн ерөөл зөгнөлөө дэвшүүлэв.

Шинэ жилийн оройн хоол бол зайлшгүй шаардлагатай зүйл юм. Сансарт сансрын нисэгчид гурван төрлийн шимтэй банш идэв, Ван Япин халбагаа эргүүлэхэд аманд нь бууз аажуухан хөвж байв. Е Гуанфү буузыг зөөлхөн хазав. Жай Жыганжижиг усан бөмбөг хэлбэртэй шөлийг сорж залгив.

Сансрын нисэгчид тойрог замд хийх нислэгийн үеэр хоёр удаа бүхээгээс гарах үйл ажиллагаа явуулж, гар ажиллагааны удирдлагатай уулзалт хийж залгах, роботын гарны тусламжтайгаар модулийг шилжүүлэх гэх зэрэг олон олон шинжлэх ухаан, технологийнтуршилтхийсэн ньсансрын нисэгчдийн урт хугацааны оршин суух баталгаа, аюулгүй байдал, нөхөн сэргээх амьдралын баталгаа, сансрын материалын хангамж, бүхээгээс гарах үйл ажиллагаа, бүхээгийн гадуурх ажиллагаа, тойрог замд засвар үйлчилгээ явуулах зэрэг гол технологиудыг баталгаажуулсан байна.

Туршлага

Сансарт нисэгчийн өөртөө итгэлтэй инээмсэглэл, чадварлаг хөдөлгөөн бүрийн ард асар их хүчин чармайлт, хичээл зүтгэл байдаг.

Хар тэнгэр, хөх дэлхийн өнгөн дээр сансрын нисэгчид өнгөлөг тод таван одтой улаан тугаа мандуулж, уудам сансрын орон зайд Хятадын ард түмний анхны алхмыг хийлээ. 2008 оны 09-р сарын 27-нд энэхүү дэгжин гоёмсог алхам нь дэлхийг сансрын баатар Жай Жыган дэлхий нийтийн сайн танил болгосон юм.

1966 оны 10-р сард Жай Жыган Хятадын Хармөрөн мужийн Лүнжян шяний нэгэн жижиг тосгонд төржээ. Аав нь олон жил хэвтэрт байсан бөгөөд ээж нь самар зарж, түүний сургуулиа төгсөхөд амьжиргааны баталгаа хангадаг байжээ. Жай Жыган:

-Залуу насандаа тохиолдсон зовлон зүдгүүр түүнийг хүчирхэгжүүлсэн бөгөөд цаашдын сансарт нисэх замдаа хэзээ ч ядарлаа, бууж өгье гэж хэлж байгаагүй.

1998 онд Жай Жыган Хятадын сансрын нисэгчдийн армид элсэж, Хятадын сансрын нисэгчдийн анхны ээлжийн ажилтан болсон. Тэнгэрт нисч, тэнгэрт мөрөөдлөө биелүүлэхийн тулд Жай Жыган жилээс жилд шаргуу бэлтгэл хийж эхэлсэн.

Бэлтгэлийн үеэр Жай Жыган 10 метрийн гүнд живж байхад санаанд оромгүй байтал хийн баллон гэнэт цоорч, урсаж орхижээ. Яаралтай үед тэрээр тайван байж, шумбагчидтай нэг баллонийг ээлжлэнхуваалцаж, уснаас тайван сэлж гарч ирэв.

Бүгд сэтгэл нь тайвширч гүн амьсгаа авав. Сургалтын дарга яаран урагшлан Жай Жыганаас "Бие чинь ямар байна" гэж асуухад Жай Жыган "Ямар ч асуудалгүй,бэлтгэлээ үргэлжлүүлж болно" гэж итгэлтэйгээр хэлээд шинэ хийн баллоныг сольсны дараа дахин усанд живж, тухайн өдрийнбүх бэлтгэлээ хийж дуусгав.

2008 онд Жай Жыган Шэньжөү VII сансрын нисэгчээр сонгогдож, сансарт алхсан анхны Хятадын иргэн болов. Энэудаагийн "сансрын алхалт"-дЖай Жыган 19 минут 35 секунд алхсан бол дараагийн тэнгэрт аялсан зам нь 13 жил урт удаан үргэлжилсэн байна. Энэхүү 13 жилийн хугацаанд тэрээр Шэньжөү 10, Шэньжөү 12 нислэгийн сансрын нөөц бэлтгэл нисэгчээр дараалан ажилласан боловч бүгд нисэх даалгаварт оролцож чадаагүй.

2021 оны 10-р сарын 16-ны өдрийг хүртэл пуужингийн сүүлийн дөл нь шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж, Жай Жыган дахин сансарт нисэв. Энэ удаад тэрээр "Шэньжөү 13"-ын нисэх багийн командлагчаар ажилласан."80-аад онд төрсөн" Ван Япин, Е Гуанфү гэсэн хоёр хүн түүнтэй хамт одот тэнгэрт ниссэн байна.

1997 онд Хятадын Шаньдүн мужийн Яньтай хотын Ван Япин охин 17 жил амьдарсан уулын жижиг тосгоноосоо гарч ирэв. Ван Япин ахлах сургуулийн гурав дахь жилдээ Агаарын цэргийн хүчний эмэгтэй нисэгчдийг элсүүлж байгааг мэдээд эрс шийдэмгий бүртгүүлж, шалгалтанд тэнцэн, Агаарын цэргийн хүчний Чанчүний Нислэгийн дээд сургуулийн элсэлтийн бичгийг амжилттай авчээ.

Анхны нислэгийн бэлтгэлд онгоц хөөрч, нам дор нисэх үед Ван Япингазраас дээшээ харж байгаа тосгоны иргэд, тариачны гэрийн тахиа ийш тиймүсэрч байгаа, том шар нохой тэнгэрийг харан хуцаж буй үзэгдлүүдийг харжээ. "Гайхамшигтай бөгөөд баяр хөөртэй нислэг намайг маш их догдлуулж байв" гэж Ван Япин хэлэв.

2003 онд Ян Ливэй Шэньжөү сансрын хөлгөөр анх удаа сансарт ниссэн. Тэр үед Ван Япин зурагтын өмнө сууж байхдаа гэнэт "Хятад улс хэзээ эмэгтэй сансрын нисэгчидтэй болох вэ?" гэсэн бодол төрсөн гэдэг.

2010 онд Ван Япин Хятадын сансрын нисэгчдийн бригадын гишүүн болсон. Энэ үед тэрээр түүнд тулгарах зүйл бол төсөөлшгүй хэцүү бэлтгэл гэдгийг ойлгож ухаарав.

Ван Япин центрифугийн сургалттай анх харьцахдаа дасахгүйн дээр айж байсан. Тоглоомын талбай дахь галзуу хулгана өөрийн биеийн жингээс ердөө 2-3 дахин их жинтэй. Сансрын нисэгчийн илүүдэл жингийн бэлтгэл нь өөрийн биеийн жингээс 8 дахин их ачаалал шаарддаг. Бэлтгэл хийх болгондоо хүчтэй таталтаас болж Ван Япингийн нүүрний булчингууд маш их гажигтай болж, нулимс нь өөрийн эрхгүй урсдаг чы хэзээ ч гараараа түр зогсоох улаан товчлуурыг дарж байгаагүй.

Шаргуу хөдөлмөр үргэлж үр өгөөжөөөгдөг. 2013 онд Ван Япин "Шэньжөү 10" сансрын нисэгчийн багаар сонгогдож, эцэст нь сансарт нисч, мөн залуучуудын хайртай "сансрын багш" болжээ. Одоо "Шэньжөү 13"-ын даалгаврыг амжилттай гүйцэтгэснээр Ван Япин маш олон "шошго"-той болжээ: Тухайлбал, Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч, сансарт хамгийн удаан үлдсэн Хятадын эмэгтэй сансрын нисэгч, сансарт бүхээгээс гарсан Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч зэрэг.

Жай Жыган, Ван Япин нартай харьцуулахад Е Гуанфү бол "шинэ нүүр царай" юм. Хэдийгээр энэ түүний анхны нисэх даалгавар байсан ч түүний хувьд анхны удаа олон нийтийн өмнө гарч ирсэн явдал биш юм.2016 оны 07-р сарын 07-нд Италийн Сардиниа хотод шавар шороонд дарагдсан зургаан сансрын нисэгчзургаан өдөр, зургаан шөнө хайгуул хийж байсан агуйгаасаа гарч ирэв. Тэдний дундаас Е Гуанфүгийн дорно дахины царай онцгой анхаарал татаж байв.

Агуйн бэлтгэл сургалтын зорилго нь хүн төрөлхтөнд ирээдүйд өөр гараг дээр хөл тавих үед танил бус орчинд дасан зохицох чадварыг олгох явдал юм. Е Гуанфү Хятадын сансрын нисэгчдийн төлөөлөгчийн хувиар Европын сансрын агентлагаас зохион байгуулсан агуйн сургалтад АНУ, Орос, Испани, Японы таван сансрын нисэгчтэй хамт оролцжээ. Е Гуанфү сайн чанарын хувьд сургалтад онцгойрч, агуйн судалгаа, чиглэлийн навигацийн ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Е Гуанфү 1980 оны есдүгээр сард Хятадын Сичуань мужийн Чэндү хотод төрсөн. 2010 онд аль хэдийн нисэгч байсан тэрээр сансрын нисэгчдийн багт элсэв. Хэдийгээр "Тэнгэр буюу Тянькүн" болон "Сансар огторгуй буюу Тайкүн" хоёрын хооронд ганцхан үгийн ялгаа зөрөө байгаа ч нисэгчээс сансрын нисэгч рүү шилжихэд хэцүү байсан юм.

Сансрын нисэгчид үндсэн онолынсуралцлага, сансрын орчинд тэсвэр тэвчээр, дасан зохицох чадварын бэлтгэл сургалт, амь насыг аврах, амьд үлдэх сургалт, бие махбодийн болон оюун санааны хязгаарыг сорьсон олон зуун хичээлийг дуусгахаас гадна, сансрын нисэгчид сэтгэлзүйн тарчлал, сорилттой тулгардаг. Нисэгчдийн хэвийн нислэгийн даалгавартай харьцуулахад сансрын нисэгчдийн карьертаа ердөө хоёрхон төлөв байдаг. Тухайлбал, нисэх ба нисэхэд бэлтгэх.Зарим сансрын нисэгчид бүх карьерынхаа туршид нисэх мөрөөдлөө биелүүлж чаддаггүй. Е Гуанфү:

- Энэ үйл явц нь бас туршлага бөгөөд амьдралын гайхамшиг, сүр жавхланнь урт удаан, хүнд хэцүү тэмцлийн үйл явцад мөн илэрдэг гэж үздэг.

Мөрөөдөл бий болгох

Сансрынстанцньсансрыншинжлэхухааныболовсролынчухалбаазюм.“Тэнгэр, газрыняриахэлэлцээ” ньсансартнисэх мөрөөдөл, технологийнмөрөөдлийгарараас ньтөрүүлэхийг дэмжиж байдаг.

2022 оны шинэ оны эхний өдөр "Шинэ жилийн Бээжин, Хонконг, МакаогоосТянгүнтэй хийсэн яриа хэлэлцээ" эхэллээ. Шэньжөү 13 багийнхан Бээжин, Хонконг, Макаогийн 500 орчим залуу оюутнуудтай харилцаа солилцоо явуулав.

Залуу оюутнууд: "Эрсдэлтэй ажил гүйцэтгэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?", "Онцгой байдлын үед хэрхэн ажилладаг вэ?" гэх зэргээр урам зоригтойгоор гараа өргөн сонирхолтой асуултуудыг тавьж л байв.

Сансрын нисэгчийн хариулт сэтгэл хөдлөл, эрч хүчээрдүүрэн байв:

- "Сансрын нисэгчдийн бригадын тавцан дээр "Эх орны эрх ашиг бүхнээс эрхэм дээд" гэсэн том үсэг байдаг. Хүчирхэг эх орон үргэлж бидний хамгийн бат бөх тулгуур байх болно, эх оронч үзэлбиднийг нисэхэд урам зориг өгдөг хөдөлгөгч хүчний эх ундарга юм","Хэдийгээр бидний бие сансарт жингүйдэж байдаг ч бидний зүрх сэтгэл маш тайван байдаг" гэж ярьсан байна.

Чинхуа их сургуулийнНисэх, сансрын нисэгчдийн сургуулийн оюутан Тань Зүвэй:

- Яриа хэлэлцээний үйл ажиллагаанд оролцсоноор сансрын нисэгчид хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж,сансар огторгуйн салбарт хайртай байсныг би гүнээ мэдэрлээ.Залуу оюутнууд "Зовлон зүдгүүрийг онцгой тэсвэрлэх чадвартай,тулалдахонцгойчадвартай, гол асуудлуудыг даван туулахонцгойчадвартай, онцгойхувь нэмрээ оруулах чадвартай" нисэгчтэй сансрын нислэгийн үзэл санаанаас оюун ухааны хүч чадлыг олж авах ёстой гэж илэрхийллээ.

Мөн үйл ажиллагааныүеэр сансрын нисэгчид бага насны оюутнуудад зориулан "Сансрын зургийн үзэсгэлэн"-г шууд дамжуулан үзэв.

2021 оны 10-р сарын 14-ний өдөр "Шэньжөү 13" сансрын нисэгч Хятад, гадаадын хэвлэлийн бага хурал дээр Шиньжянгийн нэгэн бяцхан охин аялалдаа гарах гэж байсан Ван Япинд:

-Бяцхан найз наруудтанд болон багийнханд "нууцлаг бэлэг" бэлдсэн. Сансрын станцад хүргэгдсэн, танд таалагдана гэж найдаж байна гэж хэлэв.

Хоёр сар гаруйн дараа гурван сансрын нисэгч төлөвлөсөн хуваарийн дагуу "нууцлаг бэлэг"-ээ нээв. Үүнд, Хятад улсын дунд болон баруун бүсийн өсвөр үеийнхний бүтээсэн сансрын сэдэвтэй 20 гаруй уран зургийн бүтээлүүд байв. Сансрын нисэгчид ихэд гайхширч баяссан бөгөөд сансрын станцад Тяньгүн зургийн үзэсгэлэн гаргахаар шийджээ.

Зургууд ньнялхамсаг хөөрхөн боловч чин сэтгэлийн уур амьсгалаар дүүрэн байв. "Ангараг гарагаас дэлхий рүү"нэртэй бүтээл олон хүний анхаарлыг татсан юм. Тус бүтээлийн тайлбарт: "Хараач, Ангарагчууд Шыбадүн тосгонд зочлохоор ирлээ!" гэсэн байна. Энэхүү бүтээл Хүнань мужийн Хуаюань шяний Шыбадүнтосгоны 12 настай ЛүнШиньюйгийн бүтээл юм. Хүнань мужийн Хуаюань шяний Шыбадүнтосгон ядууралд нэрвэгдсэн тосгон байв. Улмаар зөв оновтой ядуурлаас ангижруулах бодлогод хамрагдсаны дараа тосгоны оршин суугчидчинээлэгамьдах болжээ.ЛүнШиньюй:

-Би сансрын нисэгчдэд төрсөн нутгийнхаа сайн сайхныг харуулахыг хүсч байна гэж хэллээ.

Хүүхдүүдийн нүдээр гурван сансрын нисэгч маш эелдэг "Сансрын багш" юм. "Шэньжөү 13"-ын багийнхан тойрог замд байх хугацаандаа сансар судлалын хоёр гайхалтай хичээл орсон юм.

Шууд нэвтрүүлэгт шаргирогарч ирэхэд Ван Япингийн дуу сонсогдов: "Сансрын эрэл хайгуул эцэс төгсгөлгүй, гиротой бид Шэньжөү 10-ын даалгавраас сансрын станцын эрин үе рүү орлоо. "Тяньгүнхичээлийн танхим"-д тавтай морил!" 2021 оны 09-р сарын 09-нд "Тяньгүнхичээлийн танхим"-ын анхны хичээл албан ёсоор нээгдлээ. Энэ нь Хятадын сансрын нисэгчид найман жилийн дараа дахин сансраас хичээл орж байгаа явдал юм.

60 минут үргэлжилсэн хичээлийнүеэр гурван "сансрын багш" бичил таталцлын орчин дахьцитологийн туршилт, хүнийхөдөлгөөн, шингэний гадаргуугийн хурцадмал байдал зэрэг ид шидтэйүзэгдлүүдийг үзүүлж, туршилтын шинжлэх ухааны зарчмуудыг тайлбарлав.

2022 оны 03-р сарын 23-ны өдөр "Тяньгүн анги"-ийн 2-р хичээлийн "ангийн хонх" дуугарлаа. “Сансрын хайгуул хэзээ ч дуусдаггүй...” гэсэн зураг авалтад Ван Япингийн царай, дуу хоолой дахин гарч ирэхэд гурван сансрын нисэгч цэнхэр өнгийн дүрэмт хувцсааөмсөн эгнээндээ зогсож байв.

Гурван "сансрын багш" бичил таталцлын орчинд сансрын "мөс, цас"-ны туршилт, ус-тос ялгах туршилт, сансрын параболик туршилт зэргийг үзүүлж, мөн сансрын станцын ажиллах, амьдрах нөхцөлийг танилцуулав.

Сансрын лекц сургалт нь сансар судлалын мэдлэгийг түгээж, олон зуун сая залуучуудын зүрх сэтгэлд шинжлэх ухааны үрийг тарьсан. 2013 оны 06-р сарын 20-нд "Шэньжөү 10" хөлгийн сансрын нисэгч Ван Япин сансрын нисэгч Не Хайшэн, Жан Шяогуан нарын туслалцаатайгаар сансарт хичээл заажээ. Энэ нь Хятадын анхдагч сансраас хичээл заасан явдал болох юм.

- Тэр үед би Ван Япин багшийн сансар судлалын хичээлийг үзэж байсан. Тэр үед би бага сургуулийн дөрөвдүгээр ангид сурч байсан. Хамгийн гайхалтай гүн сэтгэгдэл төрүүлсэн нь гиро туршилт байсан. Намайг маш их цочирдуулсан! гэж Хүбэй мужийн Үхань хотын 6-р дунд сургуулийн сурагч Жан Шүчэн хэллээ.

Тэр цагаас хойш тэрээр зүрх сэтгэлдээ тэнгэрт нисэх үрийг суулгасан байна.

Дараа нь тэрээр Үхань хотын 6-р дунд сургуулийн нисэхийн туршилтын ангид элсэх хүсэлтээ өгсөн нь түүнийг мөрөөдөлд нь нэг алхам ойртуулсан юм. Найман жилийн дараа сансар огторгуйн хичээл дахин эхэлж,Жан Шүчэн ангийнхантайгааянз бүрийн туршилтын тоног төхөөрөмж бэлдэж, "сансрын багш нар"-тай синхрончлон туршилт хийж,"тэнгэр, газар"-ын ялгааг шинжлэн судалжээ.

Аялал

Сансар огторгуйн зургаан сарын амьдралнүд ирмэхийн зуур өнгөрөн одов. Сансрын нисэгчид бүхээгт байгаа тоног төхөөрөмжийг ялгаж, төрөл бүрийн зүйл ангиллаар байрлуулан, бүхээгийн доторх орчныг цэвэрлэж, арчлах зэргээр гэртээ харих бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдав.

04-р сарын 15-ны орой гурван сансрын нисэгч сансрын станцын Тяньхэ цөм модульд цэргийн мэндчилгээ дэвшүүлж, сансрын хөлгийн буцах бүхээгт дурамжхан буцаж ирэв. 16-ны өдрийн 00 цаг 44 минутад "Шэньжөү 13" нисэгчтэй сансрын хөлөг сансрын станцын Тянь Хэ цөм модулиас амжилттай салж, "Сансрын аяллын гурван гишүүнтэй баг" буцах аяндаа гарлаа.

Шэньжөү 13 нисэгчтэй сансрын хөлөг анх удаа хурдан буцах загварыг ашиглан буцаж ирсэн нь сансрын нисэгчид газарт илүү хурдан, тав тухтай буцах боломжийг олгосон."Хар саадтай бүс буюу black-out-area" бол зүрх шимшрүүлсэн аялал. Буцах капсул нь агаар мандалд орохдоо эргэн тойрон дахь агаартай хүчтэй үрж, өндөр температур, өндөр даралтын ионжуулсан хийн давхарга үүсгэдэг. Энэхүү хийн давхарга нь буцах капсулын гадаргуу дээр ороож, буцах капсул болон газрын хэмжилтхяналтын станцын хоорондын холбоог тусгаарлаж, харилцаа холбооны "хар саадтай бүс"-ийг үүсгэдэг. 16-ны өглөө буцах капсул "хар хаалт"-ыг амжилттай давж, буух талбайн дээгүүр тэнгэрт нэвтэрч, асар том үндсэн шүхэр хурдан нээгдлээ.

16-ны 09 цаг 56 минутад буцах капсул амжилттай газардав.11 цаг 05 минутад Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нар бүгд аюулгүй, амжилттайгаар бүхээгээсээ гарч буув. Биеийн байдал нь сайн байна.

Жай Жыган бүхээгээсээ түрүүлж гараад холбогдох ажилтнуудын түүнд зориулан бэлдсэн сансрын нисэгчдийн тусгай зориулалтын суудалд суув.

- Маш сайхан санагдаж байна, эх орон, ард түмэндээ тайлагнаж байна. Бид "Шэньжөү 13"-ын нислэгийн даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн! гэж Жай Жыгангазар дээр нь ярилцлага өгөхдөө хэллээ.

Ван Япин инээмсэглэн хүн бүрт аюулгүй байгаа гэдгээ илэрхийлээд камерын өмнөохиндоо хандан:

-Од түүхээр явсан ээж нь буцаж ирлээ!

Е Гуанфү хамгийн сүүлд нь бүхээгээсээ гарч ирж, олонд хандан"лайк", "зүрх" гэсэн дохио зангааг хийв.

Е Гуанфү:

-Би ч бас тэнгэрт нисэх мөрөөдлөө биелүүлж, эх орондоо бахархалтайгаар тайлагнаж байна гэж хэллээ.

Сансрын орон зай асар уудам, аялал нь урт бөгөөд Хятадын сансрын нислэгшинэ эхлэлийн цэгт хүрсэн.04-р сарын 17-нд Хятад улсын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны дарга Хао Чүнь:

-Хятадын сансрын станцын бүтээн байгуулалт нь үндсэн технологийн баталгаажуулалт, бүтээн байгуулалт гэсэн хоёр үе шаттай.Сансрын станцын технологийн баталгаажуулалтын гол үе шатны дүгнэлт, 2022 он бол сансрын станцын бүтээн байгуулалтыг дуусгах шийдвэрлэх жил юм гэж илэрхийллээ.

Энэ жил Хятад улс Вэньтянь, Мэнтянь гэсэн хоёр сансрын станцын туршилтын бүхээг, "Шэньжөү 14", "Шэньжөү 15" гэсэн хоёр нисэгчтэй сансрын хөлөг, "Тяньжөү 4", "Тяньжөү 5" ачаа тээврийн хоёр хөлөг зэргийг хөөргөх юм. Хятадын зургаан сансрын нисэгч нэгэн зэрэг тойрог замд байх үүргийг биелүүлэх болно.Хятад улс хүн төрөлхтний сансар огторгуйг энх тайвнаар ашиглах үйлсэд илүү үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Зохиогч: Нийтлэл: ВАНЬ ШЮЙТАО
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл