“Эрээн - Замын-Үүд” цом хөл бөмбөгийн тэмцээн
2018-07-23 21:31
“Эрээн-Замын-Үүд” цомын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн

“Эрээн зам”цомын төлөөх дөрөв дэх удаагийн Олон улсын өсвөрийн хөл бөмбөгийн тэмцээн 07дугаар сарын 17-ноос 19-ны өдрүүдэд Эрээн хотын Монгол дунд сургууль дээр болж өндөрлөлөө.
Монгол Улсын Улаанбаатар хотын төлөөлөгчийн баг, ОХУ-ын Улаан-Үд хотын төлөөлөгчийн баг , Шилийнгол аймгийн Авга хошуу, Сөнид зүүн хошуу, Сөнид баруун хошуу, Эрээн хотын Монгол үндэсний дунд сургууль, Эрээн хотын Хоёрдугаар дунд сургуулийн содон тамирчид хүч чадал, ур ухаанаа сорьсон маш сонирхолтой тэмцээн боллоо.

Тэмцээн гурван өдрийн хугацаатай үргэлжилсэн бөгөөд эрэгтэй 11 хүн, эмэгтэй 5 хүний дүрмээр явагдаж, хурц ширүүн өрсөлдсөн байна.




Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mp.weixin.qq.com
Дэлгэрэнгүй үзэх
