ОХУ-ын ерөнхийлөгч Путин 22-ны өдөр хэлэхдээ: АНУ-ын ОХУ-д хэрэгжүүлж буй шинэ ээлжийн хориг арга хэмжээ ямар ч утгагүй алхам байж, ямар ч үр дүн авчрахгүй юм гэжээ. Хэрэгжүүлж буй энэ бодлого нь нааштай үр дүнг дагуулахгүй гэдийг Америкийн засгийн газар ухамсарлан, Орос, Америкийн харилцааг хэвийн болгож, хамтын ажиллагаагаа сэргээхийг тэрээр мөн уриалжээ. 21-ны өдөр АНУ-ын талаас ОХУ-д шинэ ээлжийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэн, Оросын аж ахуйн нэгж, хувь хүн болон усан онгоц зэрэгт хориг арга хэмжээ хэрэгжүүлж, Америкийн нутаг дэвсгэр дэх хөрөнгийг нь царцааж, АНУ-ын иргэдийг тэдэнтэй худалдаа, бизнес хийхийг хориглов. Эдгээд аж ахуйн нэгж болон хувь хүн сүлжээний хортой үйлдэл хийсэн, Америкийн хоригт хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлсэн, БНАСАУ-ын далбаа бүхий хөлөг онгоцтой цэвэршүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний шилжүүлэг хийсэн зэрэг шалтгааны улмаас хориг арга хэмжээ авч байна гэж Америкийн тал тайлбарлажээ.
Энэ сарын эхэнд АНУ-ын Төрийн департамент хэлэхдээ: Оросын тагнуулын ажилтан Их Британид хорлогдсон хэрэгт ОХУ-ын тал олон улсын хуулийг зөрчсөн гэж Америкийн тал үзэж буй учраас ОХУ-д “Үндэстний аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүн болон технологийг” экспортлохгүй гэжээ.
Эдийн засгийн судлаачдын үзэж байгаагаар ОХУ-ын эдийн засагт тулгараад байгаа хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь Америк болон Европын урт хугацааны байнгын хориг арга хэмжээ юм. Удаан хугацаа үргэлжилсэн энэ маргаанд ОХУ эдийн засгийн талаар АНУ-тай түр цаг шууд сөргөлдөх хүчингүй ч Путиний байр суурь болон ойрын хугацаан дахь ОХУ-ын үйлдлээс үзэхэд Путин дахин ерөнхийлөгчөөр сонгогдох үеэр хэлсэн амлалтдаа хүрэхээр нэгэнт аль хэдийн бэлдэж эхэлжээ.

08-р сар гарснаас хойш Америк Ираны эрчим хүчний салбарт чиглүүлэн багц хориг арга хэмжээ хэрэгжүүлсний зэрэгцээ Турк Америкийн харьяалалтай хар ламыг сулласангүй гэдэг шалтгаар тус оронд чиглүүлж олон хориг арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.
АНУ Иранд тавьсан хоригоо сэргээсний дараахан ОХУ үндэсний түвшинд Иран улстай байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагаагаа хамгаална гэдгээ мэдэгдсэн юм. 8-р сарын 13-нд, Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Анкара орж, Туркийн гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, Америкийн хориг арга хэмжээг зэмлэсэн бөгөөд “Америк Туркт хориг тавих нь Орос, Туркийн хоёр талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж чадахгүй” гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн Туркийн гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийх үеэр, “Америк бусад оронд хориг дарамт үзүүлсний эцсийн дүнд ам долларын олон улсын тооцооны гол валют болох байр суурийг гуйвуулах болно” гэж Сергей Лавров хэлсэн байна. ОХУ ирээдүйд олон улсын худалдаанд өөрийн орныхоо валютаар тооцоо хийхээ нэмэгдүүлнэ гэдгийг сүүлийн хоёр долоон хоногийн турш Оросын их олон албан тушаалтнууд онцолсон байна. Хэрэг дээрээ сүүлийн жилүүдэд Евроазийн эдийн засгийн холбоо, ШХАБ зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд, өөрийн орныхоо валютаар тооцоо хийхээр Оросын тал зүтгэсээр ирсэн юм.

2016 оны 06-р сард Путин Санкт-Петербургт болсон олон улсын эдийн засгийн Форумд Евроазийн эдийн засгийн холбоо, Энэтхэг, Хятад, Тусгаар улсуудын холбооны орнууд, бусад орны хамт "Евроазийн их түншлэлийн харилцаа" байгуулахыг уриалав. Энэхүү төслийг дурдсанаар Орос өөрийгөө Европын нэг хэсэг гэдгээ онцлохоо больж, харин "Азийн харьяалал чанар"-аа аажмаар хүлээн зөвшөөрөх болсон нь Орос гадаад харилцааны бодлого стратегийн гол талаа дорно зүг шилжүүлж буйг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
Ийнхүү Путиний нэгдүгээр арга бодлого нь олон талыг харгалзаж, зохистой хэрэгжүүлэх юм бол богино хугацаанд тодорхой үр дүнд хүрч, "ойрын үеийн аргачлал" болох юм. Хоёрдугаар арга бодлого гэвэл "Ам долларын нөөцөө хасагдуулж, рублиэр тооцоо хийх" ам.долларын хүчирхэг статусыг бодолхийлбэл энэ арга нь илэрхий үр ашигт хүрэхэд хэсэг хугацаа шаардагдана. Энэ нь "дунд хугацааны аргачлал" юм. "Евроазийн их түншлэлийн харилцаа" байгуулахад урт хугацааны хүчин чармайлт шаардагдана. Уг төсөл аажмаар хэрэгжихэд хүрвэл Оросын олон улсын болон худалдааны орчныг үр ашигтай сайжрах болно. Европын холбоо "Евроазийн их түншлэлийн харилцаа"-нд нэгдэн орохыг дэмжиж байна гэж Путин илээр илэрхийлж байсан юм. Орос Америкийн харилцаанд бүтцийн чанартай, зохицуулж болшгүй зөрчил оршиж буй байдалд энэхүү төлөвлөгөө нь Орос Европын харилцааг сайжруулахад шинэ гарц олгож чадахад хүрвэл Америкийн хориг арга хэмжээг Орос зохицуулахад "урт хугацааны аргачлал" хангах болно.
