solongonews
Хааны ордон соёлын дурсгалуудыг дижиталжуулах ажлыг дэмжиж байна
2019-09-18 16:45
Хааны ордон соёлын дурсгалуудыг дижиталжуулах ажлыг дэмжиж байна.

        Хятадын Төв Телевизийн мэдээ: Бээжин дэх хааны ордны музей дижитал цуглуулга, үүлэн үйлчилгээ, ухаалаг технологи зэрэг сүүлийн үеийн технологид түшиглэн сүүлийн гурван жилд нийт 100 мянган соёлын дурсгалд өндөр нягтаршилтай зураг авалт хийж, "Дижитал хааны ордон"-ы системийг бий болгоод байна.

Хааны ордны музейн архив, мэдээллийн албаны дарга Сү И:

- Хааны ордны дижитал сан 07-р сарын 16-наас интернэт ашиглалтад орж, нэг дор 50 мянган соёлын дурсгалыг сандаа байрлуулаад байна. Энэ тоо хааны ордонд хадгалж буй соёлын 1.86 сая дурсгалт зүйлийг бодвол бага тоо юм гэсэн байна.

    Ирэх гурван жилд Хааны ордны музей соёлын дурсгалуудын дижитал цуглуулга, хадгалах, үзүүлэх зэрэг талын технологийн судалгаанд хүч тавьж ажиллана. Мөн хиймэл оюун ухаан, их өгөгдөл, хэрэглэгчийн судалгаа зэрэг судлаач, судалгааны багийн хамт олон Хааны ордны музейн дижитал нөөцийн өгөгдөл, бүтээгдэхүүний үйлчилгээнд өөрчлөлт оруулах судалгаа хийж байна. "Дижитал хааны ордон"-ы бүтээн байгуулалтад бодлогын дэмжлэг үзүүлж, дижитал өвийн номын санг ажиллуулах, шинэчлэх ажлыг сайтар хийж, олон нийтэд илүү чанартай дижитал нөөцийг нээлттэй болгож, хайлтын системийг шинэчилж байна.

     Хааны ордны музейн захирал Ван Шүдүн:

- "Дижитал хааны ордон"-ыг ашиглалтад оруулснаар технологид үндэслэн соёлын дурсгалуудад жигүүр ургуулан, мянга мянган хэрэглэгчдэд хүргэдэг болно. Бид мөн хамтрагчидтайгаа баримтат кино, уран сайхны кино зэрэг урлагийн хэлбэрээр хааны ордны эртний дурсгалыг тал талаас нь тэмдэглэн үлдээж, 5G шинэ орчинд VR технологиор, олон дэлгэцээр харах боломж бүрдүүлнэ гэж хэллээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл