Форумд Өвөр Монголын Ван Шүн арилжааны компани, Өвөр Монголын Ван Ли Фү биологийн шинжилгээ судалгааны компани, Өвөр Монголын Хуа Шюүн зөөлөн тоногийн компани зэрэг Өвөр Монголын 16 аж ахуй оролцсон байна.

ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн тэргүүлэгч Рэн Япин ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газрыг төлөөлж нээлтийн ёслолд оролцлоо. Тэрээр хурлын үеэр Өвөр Монголын үзэсгэлэнгийн хэсэгт байрлаж байгаа форумд оролцсон Өвөр Монголын аж ахуйн нарийн байдалтай танилцав.
Энэхүү форум нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын эргэн тойронд, хамтдаа шинэ аз тохиолыг үүдэж, шинэ хөгжлийн замыг эрэлхийлэхээр гол сэдэв болгон, арилжаа худалдааны үзэсгэлэн, арилжаа худалдааны хэлэлцүүлэг ба хамтын ажиллагааны форум зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн улсын арилжаа худалдааны үзэсгэлэн, Хятад улс ба Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн улстай хөрөнгө оруулах арилжаа худалдааны хэлэлцүүлэгт тавцан хангаж, Хятад улс ба Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази цаашид дэлхийн улс оронтой хилийн орны нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг ахиулах бодит үйл ажиллагаа болно.

Нийт 4000 гаруй аж ахуй оролцсоноос хилийн гаднах аж ахуй 42 хувийг эзэлж, үүний дотроос Өмнөд Азийн 8 улс, Зүүн Өмнөд Азийн 11 улс оролцсон байна. Хятад улсын 20 гаруй муж хотын аж ахуй оролцжээ. Нийт 17 үзэсгэлэнгийн ордон, 8000 гаруй стандарт павильон, Өмнөд Азийн үзэсгэлэнгийн ордон, Өмнөд Ази ба хилийн гаднах үзэсгэлэнгийн ордон, Зүүн Өмнөд Азийн улсын үзэсгэлэнгийн ордон, улсын дотоод дахь үзэсгэлэнгийн ордон зэрэг болно. Өмнөд Ази Зүүн Өмнөд Азийн улс ба бусад улсын орон нутгийн давуу тал онцлогийг харуулсан бөгөөд арилжааны бүтээгдэхүүний шинэ амжилт, шинэ хандаш, хамтын ажиллагаанд олсон шинэ бүтээгдэхүүн ч дэлгэгдэв. “Нэг бүс нэг зам”-ын цар хүрээ, түүний дагуу Хятад улс Өмнөд Азийн худалдааны форум, Зүүн Өмнөд Азийн улсын холбооны Хятадад суугаа худалдааны нийгэмлэг, далайн биологийн нөөцийг хамгаалах ба дээд хэмжээний уулзалт зэрэг 18 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Олон улсын хамтын ажиллагааны тавцанг цаашид өргөжүүлж, хамтдаа үйлдвэрлэх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа ашиглахыг зорьсон юм.
ӨМӨЗО-ны гадаад худалдааны шилдэг аж ахуй анх удаа энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа юм. Хөххот, Бугат, Ордос, Баяннуур зэрэг 4 хотын орон нутгийн аж үйлдвэр болон ногоон бүтээгдэхүүн, биологийн шинжилгээ судалгаа, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, үйлдвэрийн бүтээгдэхүүн оролцож, ӨМӨЗО-ны гадаадад нээлттэй дүр төрөх болон хөрөнгө оруулалтын ажлыг эрчимтэй явуулж, орон нутгийн давуу талтай бүтээгдэхүүнээ таниулсан байна.
