“Зүгээр л энэ саад бэрхшээлийг давбал, Хятадын эдийн засаг дахин гайхалтай амжилтад хүрч чадах болно”
Засгийн газрын ажлын тайлан дэлхийд Хятадын Засгийн газар эдийн засгийн шинэчлэлд өндөр хурдтай хөгжлийн зорилтыг биелүүлэх бат итгэл болон эрс шийдвэрийг зарласан байна.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бууралтын шатанд орж байгаа энэхүү зангилааны үед дэлхийн зах зээлийн эмх замбараагүй байгаа байдал, эрэлт хэрэгцээ багасаж байгаа нөхцөл байдалд уг тайлан дэлхийд гурван том эерэг дохиог өгсөн байна.
Нэг. Тогтвортой өсөлтийн урьдчилсан төлөвлөгөөг гаргалаа
Эдийн засгийн өсөлтийн зорилт 6.5-7 хувьтай байна. Энэ нь зах зээлийн хүсэл шаардлагыг тогтвортой байлгах болон удирдахад ашигтай.
Энэхүү хурдаар бол таван жилийн дараа Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 90 их наяд юаньд хүрэх болно. Дэлхийн хамгийн олон хүн амтай хөгжиж байгаа том гүрэн нь дунд өндөр орлоготой улс орны эгнээнд жагсаж, ядуу байгаа бүс нутаг болон 70 гаруй сая амьдралын боломжгүй ядуу хүндрэлтэй иргэдийг ядуурлаас ангижруулах болно. Энэ бол дэлхийн орчин үеийн гайхамшигт үйл явдал болох юм.
Хоёр. Шинэ өсөлтийн хувь нэмэр
Одоогийн байдлаар Хятад улсын ДНБ-ний өсөлт нь хэдийгээр 1 нэгжээр өсч байгаа ч, энэ нь таван жилийн өмнөхтэй харьцуулбал 1.5 нэгжтэй тэнцэж, 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 2.5 нэгжийн өсөлттэй тэнцэж байна. Засгийн газрын ажлын тайлан нь статистик тоо баримтаар гадаадынхан Хятадын эдийн засаг генетик энергийг хувиргах дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлнө гэсэн түгшүүрийг үгүйсгэж чадсан юм.
БНХАУ-ын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал тулгуур хэвээр байна. Одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 60 их наядыг давснаар, дэлхийд хоёрдугаар байранд багтаж байна. Дэлхийн Банкны статистик мэдээгээр 2015 онд Хятад улс нь дэлхийн эдийн засгийн хамгийн том хэмжээний, өсөлтийн хурдаар хамгийн хурдан эдийн засгийн том гүрний нэг болсноор дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь 25 хувьтай болсон билээ.
Засгийн газрын ажлын тайлангийн дэлхийд хандуулсан мэдээлэл нь мөн бүтээлч хөгжлийн санаа, үзэл бодол, арга замд бий. Олон төрлийн шинж байдал нь Хятад улс нэгэнтээ дэлхийн чухал эдийн засгийн системийн шинэчлэлийн хошууч болсон гэдгийг нотолж байна.
Гурав. Гадаад хөрөнгө оруулалтад илүү тааламжтай нөхцөлийг бий болгоно
Шинээр бий болсон дээд түвшний гадаадад нээлттэй байх төрийн бодлого нь гүнзгий шинэчлэлийн санаачилгуудыг авчиржээ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн дарамтыг хөнгөлөх, оюуны өмчлөлийн эрхийг чангатгах зэрэг болно. Тайланд мөн Хятад улс нь эцсийн эцэст хүмүүсийн сонирхлыг татсан гадаад хөрөнгө оруулалтын орон болж чадна гэж тодорхой заажээ.
“Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс нь гадаад хөрөнгө оруулалтыг дэвшилтэт технологи, дээд зэргийн үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны хамгаалалт, орчин үеийн үйлчилгээ зэрэг салбар болон дунд баруун бүс нутаг, зүүн хойд бүс нутагт хөрөнгө оруулахыг илүү дэмжих болно.
Дэлхийд өгсөн гурван том эерэг дохио
2016-03-11 18:13
Дэлхийд өгсөн гурван том эерэг дохио
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх
