Малайзын төрийн өмчийн эм бэлдмэл үйлдвэрлэх Фарманиага компани 12-нд Хятадын Кэ Шин компанитай Ковид-19-ийн вакцины хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн дагуу, Кэ Шин компани Малайзад 14 сая тун хагас боловсруулсан вакциныг өгөх бөгөөд Фарманиага компанитай хамтран Малайз дахь вакцины эцсийн үйлдвэрлэлийг дуусгах болно.
Хоёр компани цахимаар хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Малайзын Батлан хамгаалахын сайд Исмаил Сабри Яакоб, Эрүүл мэндийн сайд Адхам Баба, тэрчлэн шинжлэх ухаан, гар урлал, инновацийн сайд Хайри Жамалуддин нар Куала Лумпурт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Хайри Жамалуддин гарын үсэг зурах ёслолын дараа болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Малайзын засгийн газар Фарманиага , Кэ Шин компани вакцины хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанд баяртай байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Малайзад хангалттай хэмжээний вакцин худалдан авахад туслах төдийгүй Малайзын вакцин судлан үйлдвэрлэхийг дэмжинэ гэжээ.
