solongonews
”Breakup Buddies” киног таны таалалд
2014-12-08 09:16
Хятад хэл дээрх киноны хамгийн өндөр амжилтыг эвдэв.

         Дундад улсын нэрт кино найруулагч Нин Хаогын найруулсан "Breakup Buddies"(心花路放)  нэртэй инээдмийн кино 2014 оны  9-р сарын 30-нд нээлтээ хийснээс хойш кино сонирхогчдийн таашаалд хүрч, тэднийг байлдан дагуулж чаджээ.Уг киноны гол дүрд Шюй Жин, Huang Bo нар тоглосон бөгөөд киноны үйл явдал гол дүрийн хоёр эрэгтэй гэр бүлээ цуцлуулж, гүн дарамтанд орон хайр сэтгэлийн асуудлаас гарахын тулд холын аялал хийсэн ч улам бүтэлгүйтэн кино дуусан дуустал үзэгчдийг инээлгэх хөгжилтэй адал явдал үргэлжилнэ. Уг кино нь нээлтээ хийсэн анхны долоо хоногт 600 сая юаний орлого олж, Хятад хэл дээрх киноны хамгийн өндөр амжилтыг эвдэв. 10-р сарын 18-ны өдөр болтол киноны орлого нэг тэрбум юанийг давав. Энэ нь 2014 оны Дундад улсын киноны хамгийн их орлоготой киногоор тогтоогдоод байна. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Шюй Жин, Huang Bo нарын өнгөрсөн жил бүтээсэн “Lost in Thailand” нэртэй инээдмийн кино 30 сая юань буюу 4.8 сая ам. Долларын зардлаар бүтээгдсэн ч 700 сая юань буюу 112 сая ам.долларын орлого олж Дундаад улсын кино ертөнцөд цахиур хагалж байсан юм.

Зохиогч: Ц.Урантунгалаг
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл