solongonews
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн яармаг боллоо
2017-07-23 21:25
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн яармаг болов.

        Энэ сарын 22-нд Макаогийн загасчны хөлөг онгоцны зогсоол дахь  хурал үзэсгэлэнгийн төвд Макаогийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн яармаг-2017" болж, 70 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсон байна. Улмаар агаарын тээвэр, бооцоо болон жижиглэн борлуулалт  зэрэг 4700 гаруй ажлын байраар хангав. Макаогийн эдийн засаг, санхүүгийн газрын  дарга Лян Вэйтэ, Төв Засгийн газраас Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд  суугаа төлөөлөгчийн албаны дэд дарга Шюе Шяофэн, Макаогийн Боловсрол буюу  залуучуудын ажил хариуцсан газрын орлон гүйцэтгэгч дарга Гүө Шяоли зэрэг зочид  нээлтийн ёслолд оролцлоо.

        Макаогийн Хөдөлмөрийн товчооны дарга Хуан Жишюн:

- "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн яармаг"-аар дамжин залуучууд шууд аж  ахуйн нэгжийн хариуцлагатай албаныхантай харилцаж, Макаогийн ажлын байрны зах зээл, түүнчлэн олон салбарын онцлог, хөгжлийг хялбархнаар ойлгож болох юм. Залуучууд шинэ боловсон хүчний хувьд хүнд бэрхшээлийг зоригтой даван  туулж, өөрийгөө тасралтгүй давтан боловсруулж, өрсөлдөөн сорилт ихтэй ажлыг  сонгон авах ёстой гэсэн байна.
Энэ онд тус яармаг 12 дахь удаа зохиогдож байгаа ба Макаогийн Хөдөлмөрийн  товчоо, Макао дахь Хятадын шинэ залуучуудын нийгэмлэг хийгээд Хятадын оюутнуудын  хамтарсан ерөнхий нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл