Уг тэмцээн нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог бөгөөд цар хүрээгээр өргөн төдийгүй хамгийн олон төрөл зүйлээр буюу мэдээлэл харилцааны технологи, уран зураг, гар урлал, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг 29 төрлөөр зохиогддог. Эхний гурван байранд шалгарсан оролцогчдод Өөртөө Засах Орны Хүний нөөц нийгмийн баталгааны танхимаас ахлах ажил мэргэжлийн эрхийн бичиг буюу тусгай мэргэжлийн гэрчилгээ олгодог. Хэрэв ахлах ажил мэргэжлийн эрхийн бичигтэй бол үүнийг нь техникч мэргэжлийн эрхийн бичиг болгон зэргийг нь нэмдэг байна.
Нэг төрлийн уралдаанд түрүүлсэн оролцогч ӨЗО-ыг төлөөлөн ирэх жилийн Хятад улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийг авах юм. 10-аас дээш хүн оролцсон уралдаанд манлайлсан оролцогчийг ӨЗО-ы үйлдвэрчний ерөнхий эвлэлийн “Өвөр Монголын Өөртөө Засах Орны таван сарын нэгний хөдөлмөрчний шагнал”-д нэр дэвшүүлнэ. 6-аас дээш хүн оролцсон уралдаанд тэргүүлсэн 35 нас хүрээгүй оролцогчид ӨЗО-ы эвлэлийн үүрээс “Залуу ажлын байран дахь мэргэжилтэн” цол олгоно.
Тэргүүн байранд орсон бөгөөд гүйцэтгэл сайтай эмэгтэй оролцогчийг ӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбооноос орны зэрэглэлийн “Улаан тугч” шагналаар шагнах аж. Одоогийн байдлаар нийт 315 хүн уралдаанд бүртгүүлээд байна.
