Наймдугаар сарын 19-нд Сангийн Яамны нийтэлсэн төсвийн орлого, зарлагын тоо баримтаас үзэхэд 01-ээс 07 дугаар саруудад улсын олон нийтийн төвлөрсөн төсвийн орлого 11,1472.5 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7 хувиар буурчээ. Үүнд: Төвийн олон нийтийн төвлөрсөн төсвийн орлого 5357.5 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3 хувиар буурчээ. Орон нутгийн олон нийтийн төсвийн орлого 6,115 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Улсын татварын орлого 9,850.9 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.8 хувиар буурсан бол татварын бус орлого 1.621.6 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.7 хувиар буурсан байна.
Аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлдвэрлэл сэргэж, эдийн засаг тогтвортой сэргэснээр, улсын төвлөрсөн төсвийн орлого хоёр сар дараалан эерэг өсөлтөд хүрсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тоо баримтаас харахад, 07-р сард улсын төвлөрсөн төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар өсөж, нэмэгдлийн хэмжээ нь 06-р сараас 1.1 нэгжээр өсөж, төсөөлж байснаас илүү сайн байв.
07-р сард улсын төвлөрсөн төсвийн нийт зарлага өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.5 хувиар нэмэгдсэний гол шалтгаан нь ажлыг эрчтэй хийхийн тулд хөрөнгө мөнгийг шууд ашиглах, томоохон төслүүдийн хэрэгжилтийн ахицыг түргэсгэсэнтэй холбоотой юм. Үүний зэрэгцээ үерээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлийн зардлыг 43.1 хувиар нэмэгдүүлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулж чадсан байна.
