ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Цай Чи ёслолын арга хэмжээг даргалав.




Үдийн өмнөх 10:00 цагийн үеэр ёслолын арга хэмжээ сүр жавхаатай төрийн дууны дунд эхэллээ. Олон салбарын төлөөлөл алгуур аажим шатаар өгсөж, гартаа баглаа цэцэг барин, Хятадын үндэстнүүдийн Японы түрэмгийллийн эсрэг дайны бэлгэ тэмдэг болсон зэс баримлуудад цэцэг өргөж, үрэгдсэн баатруудад хүндэтгэл илэрхийлсэн байна.
Төв хорооны холбогдох байгууллага, Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажлын хэлтэс, Бээжин хотын хариуцлагатай албаны хүмүүс, Бээжинд Хятадын ард түмний Японы эсрэг дайнд оролцож өнгөрсөн ахмад дайчдын төлөөлөл, тэдний гэр бүлийн төлөөлөл, нийслэлийн оюутан сурагчид, офицер дайчид, боловсон хүч гээд 500 гаруй хүн арга хэмжээнд оролцсон байна.
