Хятад улс ”Тяньхүй 5-02” хиймэл дагуулыг сансарт гаргав
2024-07-05 11:16
Хятад улс ”Тяньхүй 5-02” хиймэл дагуулыг сансарт гаргав
Бээжингийн цагаар 2024 оны 07-р сарын 05-ны 6 цаг 49 минутад, Хятад улс Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс CZ-6A зөөгч пуужин ашиглан "Тяньхүй 5-02" хиймэл дагуулыг амжилттай хөөргөж сансарт гаргав. Хиймэл дагуул товлосон тойрог замд орсноор тус хөөргөлтийн ажиллагаа бүрэн дүүрэн амжилттай болов. Тус дагуул голдуу геологийн мэдээлэлд судалгаа зураглал хийх, үндэсний газрын баялагт тооллого хийх, шинжлэх ухааны туршилт судалгаа хийх зэрэг үүрэг гүйцэтгэх юм.
Чанжэн нэрэмжит зөөгч пуужингийн хувьд 527 дахь удаагийн нислэг байлаа.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
