Энэ сарын 15-ны үдээс хойш Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны ахлах зөвлөхүүдийн багийн ахлагч, академич Жүн Наньшань Гуанжөүд ажиллаж суралцаж буй гадаадын 19 иргэнтэй уулзаж ярилцан, Хятад улсын "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг танилцуулж, мөн тэдний асуултад хариулав.

Ойрын өдрүүдэд Хятад улсын коронавирусээс урьдчилан сэргийлэх, гаднаас зөөвөрлөгдөн ирэх эрсдэл, дарамт ихэссээр байна. Мөн өдрийн уулзалтад оролцсон гадаадын иргэдийн олонх нь Гуанжөүд сурдаг гадаад оюутнууд байж, зарим нь Гуанжөүд амьдардаг Япон, Австрали, Сомали, Нигери, Малави, Гвиней, Гана зэрэг орны иргэд байлаа. Тэд Жүн Наньшань академичид хүндэтгэл талархлаа илэрхийлээд, мөн асуулт асуусан байна.
"Жүн гуай, та сайн байна уу? Африкийн төв нутгийн Конгоос ирсэн Ү Бин байна. Өмнөд нутгийн анагаахын дээд сургуульд Хүүхдийн эмч мэргэжлээр аспирант сурч байна. Та олон жил анагаахын салбарт ажилласан, бидэнтэй өөрийнхөө туршлагаа хуваалцана уу, өөрийнхөө замналаа хуваалцвал бидэнд хэрэгтэй байх болов уу."
"Австралид халдвар дэгдэхэд манай тэнд амны хаалт олдохгүй байсан, би аав ээждээ Гуандүнгээс 500 амны хаалт худалдан авч шуудангаар явуулж өгч байсан. Нэг асуудал байна, аав маань амны хаалтыг хүлээж аваад амны хаалт зүүхээс татгалзаж, бусад хүн элэглэхээс ичиж эмээж байсан. Яагаад заавал амны хаалт зүүх хэрэгтэй бэ гэдэг тухай таны тайлбарыг сонсмоор байна."
"Бас нэг асуулт байна. Би эмчийн мэргэжлээр сурдаг. Хятадын засгийн газар халдварын эсрэг авсан шийдэмгий арга хэмжээг би сайн ойлгож байна, тэгэхдээ зарим хүн ялангуяа гадаадын иргэд үүнийг ойлгохгүй байна, халдвараас урьдчилан сэргийлэхэд яагаад заавал хатуу шуурхай арга хэмжээ авах ёстой вэ? Та бол энэ салбарын эрдэмтэн судлаач, үүнд тайлбар өгнө үү?"

Жүн Наньшань академич тэдний асуултыг сонсоод PPT хэлбэрээр коронавирусний халдвартай тэмцсэн Хятадын туршлагыг нарийн танилцуулав. Тэрээр хэлэхдээ, коронавирусний халдвартай тэмцэх хоёр янзын арга хэлбэрээс Хятад улс шийдэмгий таслан зогсоох арга хэмжээг сонгож, даруй халдвар ноцтой бүсэнд "хөл хорио тавих", цаг тухайд нь мэдээллээ ил тод хуваалцах, хамтарсан хяналт хамгаалалтын арга хэмжээ зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах арга хэмжээ хэрэгжүүлсэн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Юуны түрүүнд бид 01-р сарын 23-нд Үхань хотод хөл хорио тавьж, даруй "Үханьд очихгүй байх, Үхань хотоос гарахгүй байх" аргаар халдварын тархалтын замыг таслан зогсоох арга хэмжээ авсан. Хоёрдугаарт, засгийн газрын бодлого шийдвэрүүд ил тод байж, өдөр бүр цаг тухайд нь халдварын мэдээллийг олон нийтэд өгөх. Гуравдугаарт, эхний үеийн хамгаалалт хамгаас чухал байсан, ялангуяа иргэд өөрийгөө хамгаалах, гадаа амны хаалт зүүх, олноор бөөгнөрөхгүй байх зэрэг болно" гэжээ.
Академич Жүн Наньшань уулзалтын үеэр мөн Хятад улс коронавирусний эмнэл зүйн судалгааны талаар олсон туршлагаа дөхөм танилцуулж, цар тахал нь дэлхийн орнуудад хүн төрөлхтөн эх байгальтай зөв харьцах, дэлхий нийтээрээ халдвартай хамтран тэмцэх гэсэн сургамжийг өглөө гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Дэлхий нийтээрээ хамтдаа халдварын эсрэг тэмцэх ёстой. Бид эв санаа нэгтэй байж, коронавирусний халдварыг даван туулах хэрэгтэй. Бид нэг талаар амны хаалт, амьсгалын аппарат, оношлуур зэрэг эмчилгээний эд материал хандивлаж, нөгөө талаар эмч нар санал бодол, туршлагаа хуваалцах нь маш чухал. Заримдаа бидний арга барил нь зөв, зарим нь туршлага болж үлддэг. Ингэснээр тойруу явахаас зайлсхийж чадна" гэжээ.
