solongonews
“Бүс ба зам” хөгжлийн дээд чуулга уулзалт нээгдэв
2020-09-10 16:14
“Бүс ба зам” хөгжлийн дээд чуулга уулзалт нээгдэв.

“Бүс ба зам” хөгжлийн 3-р дээд чуулга уулзалт 09-ний өдөр Фужянь мужийн Шямэнь хотод болж, улсын дотоод гадаадын засгийн газрын албаны хүн, Олон улсын байгууллагын хариуцлагатай хүн, Бизнесийн холбооны төлөөлөгчид мэргэжилтэн, судлаач мөн тэрчлэн аж ахуйн нэгжийн эзэд чуулга уулзалтад оролцож, цар тахлын нөхцөл байдалд гадаадын хөрөнгийг тогтворжуулах, шинэ байдал, шинэ өөрчлөлтийг авч хэлэлцсэн байна.

Шямэнь хотын орлогч дарга Линьжянь хэлсэн үгэндээ, дэлхий нийтэд тархаж байгаа цар тахлын нөлөөгөөр олон улсын эдийн засаг худалдаа хүнд цохилтод учирсан боловч Хятад болон “Бүс ба зам” эргэн тойрны орнууд, бүс нутгийн худалдаа цар тахлын явцад хүчирхэг их амилах хүчинтэй байлаа. Энэ удааны чуулга уулзалт нээлттэй, ногоон, авилгын эсрэг үзэл баримтлалыг баримталж, дэд бүтцээр харилцан холбохыг эрчимжүүлэн, эдийн засгийн сэргэлт, ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэжээ.

Малайзаас Хятад суугаа элчин сайд Ража Датук Нусирван хэлэхдээ, “Бүс ба зам” санаачилгыг Малайз үргэлжлэн дэмжиж, Хятад болон бусад “Бүс ба зам”-ын эргэн тойрны орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтаар хөгжихийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл