ӨМӨЗО-ы их, дээд сургууль, ажил мэргэжлийн сургуулиудад Монгол Улсаас 2100 монгол оюутан суралцаж байна. Өвөр Монгол дахь Монгол Улсын Оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн-2017” 2017 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн спорт заалд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд эрэгтэй 8 баг, эмэгтэй 5 баг оролцож, авхаалж самбайгаа уралдуулж эрэгтэй тамирчдаас 1-р байранд Ж.Буяндэлгэр ахлагчтай Өвөр Монголын Их Сургуулийн 1 дүгээр баг, 2-р байранд Н.Амар-Амгалан ахлагчтай Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн баг, 3-р байранд н.Дөлбаяр ахлагчтай Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн баг, эмэгтэй тамирчдаас 1-р байранд Б.Сэлэнгэ ахлагчтай Өвөр Монголын Их Сургуулийн баг, 2-р байранд О.Мөнхцэцэг ахлагчтай Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн баг, 3-р байранд н.Даваасүрэн ахлагчтай Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн баг тус тус шалгарлаа.

Багуудын нийлбэр дүнгээр Өвөр Монголын Их Сургуулийн баг тамирчид шалгарч Монгол Улсын Оюутны холбооны нэрэмжит шилжин явах цомын эзэн боллоо.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Өвөр Монгол дахь Монгол Улсын Оюутны холбоо, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар ажиллаа.

