solongonews
БНХАУ-д суралцагч Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2014-09-27 10:14
сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 05/17-18 хооронд ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай зохион байгуулагдав.

   Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцагч Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 05/17-18 хооронд ӨМӨЗО-ны Хөххотноо амжилттай зохион байгуулагдав.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү тэмцээнд Бээжин, Тунляо, Харбин, Хөххотын шигшээ багууд оролцсон юм.

Тэмцээн маш өрсөлдөөнтэй явагдаж Хөххотын эрэгтэй 1-р баг болон эмэгтэй 1-р баг алтан медаль, Бээжин хотын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд мөнгөн медаль, Хөххотын эрэгтэй 2-р баг х үрэл медаль тус тус хүртлээ. 
 
Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбоо, Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын газраас зохион байгуулсан Хятад улсад суралцагч Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээнд залуус идэвхи чармайлт, ур ухаанаа дайчлан хүчтэй өрсөлдлөө.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл