ДХБ-ын Ерөнхий захирал асан Паскаль Лами сүүлийн өдрүүдэд Францын “Le Monde”сонинд ярилцлага өгөхдөө "Хятад улс ДХБ-д элссэнээр дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулж,бүх дэлхийн эдийн засаг мөн ашиг хүртэж байна" гэжээ.
“Le Monde” сонинд мэдээлснээр Лами 2005-2013 онд Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлаар ажиллаж, Хятад улсыг ДХБ-д элсэх тухай хэлэлцээнд оролцож байжээ. Лами хэлэхдээ, Хятад улс ДХБ-д элсэх талаар маш их ажил хийж, холбогдох импортын барааны гаалийн татварыг мэдэгдэхүйц бууруулсан юм.
Бүх дэлхийн эдийн засаг Хятадын ДХБ-д нэгдсэнээр ашиг хүртсэн. Хятад тоног төхөөрөмж болон техникийг импортлох болсон нь өөрийн эдийн засгийн хөгжлийг бэхжүүлсэн төдийгүй бүх дэлхийн хэрэглэгчид Хятадын бүтээгдэхүүнээс ихээхэн ашиг хүртсэн гэж хэлж болно.
Мөн тэрээр Хятад улс ДХБ-д элссэн энэ 20 жилд ДХБ-ын холбогдох дүрэм горимд хувиралт гарсаар байгаа ч худалдааны олон талт тогтолцоог орлуулж болохгүй нь мэдээж юм гэжээ.
