Ичан нисэх буудлаас Хубэй мужийн дотоодын нислэг сэргэж эхэллээ
2020-03-30 09:56
Ичан нисэх буудлаас Хубэй мужийн дотоодын нислэг сэргэж эхэллээ.
"COVID-19"-ийн халдварын голомт болсон Хятадын Хубэй мужид дотоодын зорчигч тээврийн нислэгийг сэргээжээ.

Хубэй мужид агаарын харилцааг сэргээсний дараах анхны нислэг 03 дугаар сарын 29-ний өдөр Ичан нисэх буудлаас хөөрчээ. Уг нислэгээр 64 зорчигч Фузянь мужийн Фужоу руу явсан байна.

29-ний өдрөөс эхлэн Хубэй мужид Ухань хотынхоос бусад бүх нисэх буудал дотоодын нислэгээ сэргээж байна.

Тэгвэл Ухань хотод ирэх дөрөвдүгээр сарын 08-наас эхлэх нислэгийн тасалбар худалдаалагдаж эхэлжээ. Тус хотод энэ сарын 28-наас төмөр замын харилцаа холбоо сэргэхийн сацуу метроны үйл ажиллагаа хэсэгчлэн сэргэсэн юм.





Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
