solongonews
Сакура цэцгийн наадам болж байна
2017-03-17 17:12
Бээжингийн Юй Юаньтань цэцэрлэгт хүрээлэнгийн Сакура цэцгийн 29-р наадам 17-ны өдөр нээгдлээ.

Өдгөө 2400 гаруй Сакура цэцэглээд байна. Уг наадам нэг сар хэртэй үргэлжилнэ. Энэ онд тус цэцэрлэгт хүрээлэнгийн Сакура цэцэг сүүлийн 15 жилд хамгийн эрт дэлгэрсэн  нь энэ жил аж. Энэ оноос эхэлж цэцгийн модонд авирах, мөчрийг нь хугалах зэрэг бүдүүлэг үйлдлийг торгохоор болжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд Сакура цэцэг ургуулаад 40 жилийн нүүр үзэж байна. Өдгөө 30 гаруй төрлийн 2400 Сакура цэцэг ургаж, Хятадын умард нутаг дахь Сакура цэцгийн хамгийн том хүрээлэн болоод байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл