solongonews
Хятадын анхны ээлжийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдав
2021-10-13 10:01
Хятадын анхны ээлжийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдав.

     НҮБ-ын биологийн олон талт байдлын конвенцыг үүсгэн байгуулагч талуудын 15-р чуулган Хятадын Юүньнань мужийн Күньмин хотод болж байна.

   Хятад улс панда, Сибирийн бар, Хайнань мужийн ширэнгэн ой, Ү И уул зэргийг хамгаалах үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 12-ны өдөр албан ёсоор байгуулснаа зарлав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжинд Хөхнуур, Төвд, Сычуань, Шанши, Ганьсү, Гирин, Хармөрөн, Хайнань, Фүжянь, Жянси зэрэг 10 муж хамрагдсан байна. Эдгээр нь бүгд Хятадын экологийн аюулгүй байдлын стратегийн тусгай хамгаалалттай бүс нутаг юм. Эдгээр цэцэрлэгт хүрээлэнгүүд нийт 230,000 кв.км нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд Хятадын гол хамгаалалтад байгаа зэрлэг ан амьтан, ургамлын нийт газар нутгийн 30 орчим хувийг эзэлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл