НҮБ-ын ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдаанаар 10-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 15 гишүүнийг сонгож, энэ оны эцсээр хугацаа нь дуусах гишүүдийг солихоор болсон юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдсон гишүүд: Африк тивээс Бурунди, Кот-Дивуар, Гана, Малави, Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Индонез, Япон, Кувейт, Зүүн Европын Албани, Болгар.Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгаас Бразил, Куба, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Баруун Европ болон Франц, Нидерланд зэрэг улс орнуудыг хамарсан болно. Тэдний дунд Хятад, Кот-Дивуар, Куба, Франц, Малави нь дахин сонгогдож байгаа болно. Шинээр сонгогдсон 15 гишүүний албан тушаалын хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай явагдана.
Хятад улс зургаа дахь удаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож байна. Хятад улс 2006-2012 оны хооронд, 2014 оноос 2016 оны хооронд, 2017-2019 оны хооронд, 2021-2023 оны хооронд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан түүхтэй.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Швейцарын Женев хотод төвтэй. Хүний эрхийн зөвлөл 47 суудалтай. Үүнээс Африк, Ази, Номхон далайн бүс нутгаас тус бүр 13, Латин Америк, Карибын тэнгисээс 8, Зүүн Европоос 6, Баруун Европ болон бусад бүс нутгаас тус бүр 7 хүний суудалтай.Хүний эрхийн зөвлөл жил бүр гуравны нэг хувийг эзлэх гишүүдээ дахин сонгодог байдаг бөгөөд гурван жилийн хугацаатай ажиллаж, нэг удаа сунгааж болдог.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей нууц санал хураалтаар сонгодог бөгөөд нэр дэвшигчид гишүүн орнуудын саналын талаас илүү хувийг авах ёстой байдаг.
