solongonews
Монгол, хятад хос хэлний ажилтан элсүүллээ
2018-12-09 20:59
Монгол, хятад хос хэлний 7859 ажлын байрыг олгов.

Хөххотын их дээд сургуульд монголоор суралцсан төгсөх ангийн оюутнуудыг ажлын байраар хангах 3 дахь удаагийн хурал 12-р сарын 08-ны өдөр Хөххотын Үндэстний Дээд Сургууль дээр боллоо. Энэ удаагийн ажилтан элсүүлэх хуралд нийт 127 аж ахуй нэгж оролцож, 10915 ажлын байр санал болгож, 70 аж ахуйн нэгж 7859 монгол, хятад хос хэлний ажлын байрыг олгов.

Монголоор суралцсан төгсөх ангийн оюутнуудад ажил олгох олон талын арга замыг хайж, сургуулиа төгссөн оюутнууд болон аж ахуйн нэгжид хос чиглэлт солилцооны тавцанг хангахын тулд энэхүү ажил олголтын арга хэмжээг зохион байгуулдаг болно. 

Зургийг: Ван Лэй

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл