solongonews
Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тогтворжуулах үүрэг гүйцэтгэсээр байна
2021-08-31 09:53
Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тогтворжуулах үүрэг гүйцэтгэсээр байна.

Өнөөгийн байдлаар дэлхий эдийн засгийн сэргэлт коронавирусийн дельта хувилбарт өртөж буй нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн макро эдийн засгийн янз бүрийн үзүүлэлтүүд боломжийн хэмжээнд байсаар байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тогтворжуулах үүрэг гүйцэтгэсээр байна. Итали-Хятадын сангийн аж ахуйн нэгжийн судалгааны төвөөс саяхан нийтэлсэн "Хятад улс 2021 оны жилийн тайлан"-нд 2020 онд болон 2021 оны эхний хэдэн сард Италиас Хятадад хийсэн экспорт болон Италийн компаниудын Хятадад оруулсан хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсэн байна. Хятад улс өдгөө болон ирэх хэдэн жилд цар тахлын дараа дэлхийн эдийн засгийг сэргээх гол дүрүүдийн нэг болох юм.

2010 оноос хойш Итали-Хятадын сан жил бүр Хятадын эдийн засгийн чиг хандлагын талаар тайлан гаргадаг бөгөөд энэ бол 12 дахь тайлан юм. Хятадын эдийн засгийн чиг хандлагын тухайд тайланд 2020 онд цар тахлын нөлөөнд өртсөн хэдий ч Хятад улс ажил, үйлдвэрлэлээ сэргээсэн анхны орон болох бөгөөд гадаад худалдаа өсөлтийн чиг хандлагыг хадгалсаар байна гэж үзэж байна. Энэ нь Хятад, Италийн худалдааны өсөлтийг тодорхой хэмжээгээр ахиулсан юм. Хоёр талын худалдааны жилийн хэмжээ 55.1 тэрбум ам.долларт хүрч, үүнээс Италийн Хятадад хийсэн экспорт 22.2 тэрбум америк доллар болж, гадаад худалдааны алдагдал 2019 онд 11.9 тэрбум ам.доллар байсан бол 10.7 болж буурчээ.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Италиас Хятадад экспортлох экспортын өсөлтийн эрч хүч улам бэхжиж, өмнөх оны мөн үеэс 55.3 хувиар өссөн байна. Хятад бол Италийн экспортын хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээл болжээ. Итали-Хятадын сангийн аж ахуйн нэгжийн судалгааны төвийн захирал Филип Фасуро энэ нөхцөл байдал нь Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх хөгжлийн стратеги үүрэг гүйцэтгэж байгаатай холбоотой гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ "Экспорт, хөрөнгө оруулалттай харьцуулахад Хятад одоо хэрэглээ, шинэлэг зүйл буюу инноваци хийх хандлагатай болсон. Энэ бол түр зуурын зах зээл үү шилжих чиг хандлага уу, аль эсвэл бүтцийн чиг хандлага уу? Мэдээж бүтцийн чиг хандлага. Сүүлийн 6 сарын хэрэглээний өсөлт (Хятад) маш тогтвортой байлаа. Хятадын хэрэглээнд чиглэсэн стратеги нь эдийн засгийн бүтцийг өөрчлөх өнцгөөс эхэлсэн гэдгийг бид мэдэх ёстой" гэжээ.

Гадаад худалдаа нь Италийн эдийн засгийн чухал тулгуур багана юм. Хэдхэн хоногийн өмнө Олон улсын валютын сан хамгийн сүүлийн дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, Италийн эдийн засаг 2021 онд 4.9 хувиар өснө гэж таамаглаж, Германы 3.6 хувиас өндөр байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар нэг чухал шалтгаан нь хоёр улсын экспортын бүтээгдэхүүний бүтцийн ялгаа юм. Италийн экспортын гол бүтээгдэхүүн болох хувцас, гоёл чимэглэл, хоол хүнс нь хэрэглээний зах зээл сэргэх боломжийг хурдан ашиглаж чаджээ. Гадаад дахь хэрэглээний өсөлт нь ихэвчлэн Хятадаас ирэлттэй юм.

Үүний хариуд Италийн LP Attitude зөвлөх компанийг үүсгэн байгуулагч Дал Санто хэлэхдээ "Хятадтай худалдаа хийдэг Италийн компаниуд хятадын зах зээлд үйлчлэхийн тулд зах зээлийн тусгай стратеги боловсруулах ёстой. (Италийн олон брэндүүд) 2020 онд Хятадад борлуулалтын өсөлтөө 50 хувь, зарим нь бүр хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Хятадад амжилтад хүрэхийн тулд тэд хэрэглэгчдэд тасралтгүй үйлчилгээ үзүүлэх ёстой гэж олон хүн үзэж байна" гэжээ.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст Хятад, Итали хоёр талын худалдааны хэмжээ 40 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 53 хувиар өссөн байна. Энэ нь бүтэн жилийн турш 60 тэрбум ам.доллароос давж, дээд амжилтыг тогтоожээ. Хөгжлийн сайн эрмэлзэлтэй тулгарч буй нөхцөл байдалд Хятад дахь Италийн дипломат агентлаг нь хоёр орны худалдааны солилцоог дэмжихэд туслахын тулд шаргуу ажиллаж байна. Хятад дахь Италийн ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн зөвлөх Дe Maigret хэлэхдээ "Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засгийн өсөлт 12.7 хувьд хүрсэн нь маш сэтгэл хөдөлгөм тоо юм. Олон улсын валютын сангийн таамаглаж буйгаар энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 8.4 хувьд хүрнэ. Энэ нь бас маш их сэтгэл хөдөлгөм тоо юм. Бид ЭСЯ-ны хувьд одоо Италийн зарим бизнес эрхлэгчид Хятадаас бизнесээ явуулахын тулд Хятадаас урилга авахад нь идэвхтэй тусалж байна" гэжээ.

Хятадын Төв радио телевизийн сэтгүүлч Инь Шиний Ромоос хийсэн сурвалжилга.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл