БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян үчигдөр Бээжингийн ардын их хурлын ордонд Грекийн ерөнхий сайд Ципрасыг хүлээн авч уулзав.

Жан Дэжян, Хятад Грек хоёр орон урт удаан түүх соёлтой гүрэн. Хоёр орны ард иргэд харилцан хүндэтгэж, найрсаг харилцаатай ирсэн. Дипломат харилцаа тогтоосны дараа Хятад Грекийн харилцаа тогтвортой хөгжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа үр өгөөжөө хүртээж, ялангуяа талууд бэрхшээлтэй үедээ нэг нэгнээ тусалж байдаг. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан улс төрийн итгэлцэл, найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлэн, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна гэлээ.
Циппрас, Грек Хятадын харилцаа урт удаан харилцаатай бөгөөд Хятад улстай тал бүрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна гэлээ.
