Өвөр Монголын Урадын дунд хошууны Ардын эмнэлгийн хороонд хайр халамжийн эгшиг цуурайтан, Хятад, Монгол хоёр улсын иргэдийн нөхөрсөг харилцааны үйл ажиллагаа болох 2019 оны “Бүс ба зам-Гэрэлт аялал” сэдэвт үйл ажиллагаа энэ сарын 20-ы өдөр амжилт дүүрэн боллоо.
2018 оноос эхлэн Хятад улсын Улаан загалмайн нийгэмлэг нь тус нийгэмлэгийн фондын дэмжлэгээр болон “Бүс ба зам”-ын санаачилгаар 5 жилийн хугацаанд жил бүрд нүдний болор цайрах өвчтэй Монгол Улсын 100 хүнд үнэ төлбөргүйгээр мэс засал хийж өгөхөөр болов.
Энэ удаа 04-р сарын 17-ны өдрөөс эхлэн нүдний болор цайрах өвчтэй Монгол Улсын Өмнөговь аймгийн 26 хүнд бүх талын шинжилгээ хийсний эцэст мэс засал хийсэн байна.
