solongonews
Ши Жиньпиний илтгэлийг идэвхтэй үнэлэв
2018-11-17 18:50
Ши Жиньпиний илтгэлийг идэвхтэй үнэлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-нд АПЕК-ийн худалдаа аж үйлдвэрийн удирдагчдын уулзалт-2018-д "Жаргал зовлонгоо хуваалцаж, саруул ирээдүйгээ цогцлооё" сэдвээр илтгэл тавив. Ганц талт болон худалдааг ивээх үзэл өндийж буй өнөө үед Ши Жиньпиний илтгэл даяаршлын алсын хараатай, чухал талыг барьсан стратегийн шилдэг үзэл баримтлалыг харууллаа. “Хамтран ажиллах уу, сөргөлдөх үү?” зэрэг талаар олон улсын худалдаа аж үйлдвэрийн салбарынханд зөвлөгөө өглөө гэж хуралд оролцсон зочид төлөөлөгчид, Папуа Шинэ Гвинейн олон салбарынхан ярьж байлаа.
 
Папуа Шинэ Гвинейн Банк санхүүгийн ХХК-ний захирал Анди Конану Ши Жиньпиний илтгэлийг сонсоод: Хөгжингүй орнууд, хөгжиж буй орнуудтай хамтран хөгжих ёстой гэж би боддог. Илтгэл дэлхий нийтийн нөөцийг зөвхөн өөрийн улсдаа ашиглахыг оролдсон зарим тусгаарлагдмал улсад сэрэмжлүүлэг боллоо. Зөвхөн өөрийн хөгжлөө анхаарч, гаалийн татварыг нэмэх зэрэг аргаар бусад улсын хөгжлийг хязгаарласны үр дүнд хоёр тал хоёулаа хохирно гэж би бодож байна гэжээ.
 
Австрали, Хятадын "Бүс ба зам" үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төвийн дарга хатагтай Дүн Жинь: БНХАУ зах зээлд нийлүүлэхийг дэмжин, оюуны өмчийн эрхийг хамгаалж буй нь улам их татах хүчтэй, үнэмшилтэй санагдаж байна гэжээ. 
Үүнээс гадна Папуа Шинэ Гвинейн хэвлэлийнхэн, тоймчид Ши Жиньпиний илтгэлийг өндрөөр үнэлсэн юм. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл