
24-ний үдэш Шанхай хотын их театрт Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох "Жиньжүе" шагналыг гардуулах ёслол боллоо. Монгол, Швейцарийн хамтарсан "Out of paradise" кино шилдгийн шилдгээр шалгарч "Жиньжүе" шагналын эзэн боллоо. Хятадын "Ала Чанцо" кино шүүгчдийн нэрэмжит болон шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн юм.
Энэ наадмын шилдгийн шилдгээр шалгарч "Жиньжүе" шагналыг хүртсэн "Out of paradise" кино малчин хос анхны хүүхдээ төрүүлж буй тухай түүхийг өгүүлжээ. "Энгийн боловч ээдрээтэй, үнэнч бөгөөд яруу уянгатай, аль ч талаас нь харсан сайн кино байлаа" гэж шүүгчид тус киног өндрөөр үнэлсэн байна.

Хятадын "Ала Чанцо" кино шүүгчдийн нэрэмжит болон шилдэг кино зохиолын шагнал хүртлээ. Тус кинонд мөргөл хийн аялж буй мөргөлчдий тухай өгүүлсэн юм. "Ала Чанцо" хэмээх түвэд үг, түвд үндэстний "Ариун дарснаас амсаарай" гэсэн утгатай ардын дууны нэр болно. Энэ киног үнэн түүхээс сэдэвлэж хийсэн бөгөөд кино найруулагч түүгээр дамжуулан хайр сэтгэлийг илэрхийлэхийг зорьж, хайр сэтгэл бол газар нутаг, шашин шүтлэгээс илүү хүчтэй гэдгийг нотлон харуулахыг хүссэн байна.
Шилдэг найруулагчийн шагналыг Куба, Канадын хамтран бүтээсэн "Орчуулагч" кино, шилдэг эрэгтэй дүрийн шагналыг "Баасан гарагийн хүүхэд" кинонд тоглосон Америкийн жүжигчин Тей Шэридан, шилдэг эмэгтэй дүрийн шагналыг "Тадоусакын охин" кинонд тоглосон Канадын жүжигчин Исабэлл Блайс нар хүртжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус наадамд олон орны нийт 47 кино анх удаа дэлгэцнээ гарч, 84 кино анх удаа Азийн дэлгэцнээ, 118 кино анх удаа Хятад улсад гарсан байна.

