solongonews
Гадаад арилжаа худалдаа анх удаа 100 тэрбум юанийг давав
2019-01-19 21:41
2018 онд Өвөр Монголын гадаад арилжаа худалдаа анх удаа 100 тэрбум юанийг давав.

2018 онд ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт, экспорт анх удаа 100 тэрбум юаньд хүрч, рекорд тогтоосон байна.

Бүртгэлээр Өвөр Монголын импорт экспортын ерөнхий өртөг нь 103.44 тэрбум юаньд хүрэв. Үүнээс импорт нь 65.5 тэрбум юаньд хүрч, 7.5 хувиар нэмэгдсэн бол экспорт 37.87 тэрбум юаньд хүрч, 14.4 хувиар нэмэгдсэн байна. 

Хөххот гаалийн статистик тоо бүртгэлийн шинжилгээний газрын холбогдох ажилтан: - 2018 онд Монгол Улс, ОХУ болон Австрали улс ӨМӨЗО-ы гол арилжаа худалдааны түнш боллоо. Өвөр Монгол энэхүү гурван улстай хийсэн импорт, экспортын арилжаа худалдааны өртөг нь ерөнхий өртгийн 56.2 хувийг эзэлж байна. Өвөр Монгол болон “Бүс ба зам” дагуух улс оронтой хийсэн гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ нэмэгдэж, 69.9 тэрбум юаньд хүрч, 14.6 хувиар нэмэгдсэн байна. 

Өвөр Монгол 2018 онд болд төмөр, машин механизмын бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн зэргийг гол төлөв экспортолжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл