solongonews
Оршин суугчдын нэг хүнд ногдох үндэсний орлого өсөв
2022-07-16 16:19
2022 оны эхний хагаст оршин суугчдын нэг хүнд ногдох үндэсний орлого өсөв.

        2022 оны эхний хагаст оршин суугчдын нэг хүнд ногдох үндэсний орлого 18463 юань болж, 3.0 хувиар өссөн байна.

 Үндэсний статистикийн газраас өнөөдөр оршин суугчдын 2022 оны эхний хагас жилийн орлого, хэрэглээний зарлагыг танилцуулав. Тоо баримтаас үзвэл оны эхний хагаст улсын оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 18463 юань болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 хувиар өссөн байна.

 Хот, хөдөөгийн хувьд хотын оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөн орлого 25003 юань болж, 3.6 хувиар өсөж, хүчин зүйлийг хасаж тооцвол 1.9 хувиар бодитоор өсчээ. Хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөн орлого 9787 юань болж, 5.8 хувиар өсөж, хүчин зүйлийг хасаж тооцвол бодит өсөлт 4.2 хувьд хүрсэн байна.

 Оны эхний хагаст улсын оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөн орлогын дундаж хэмжээ 15560 юань болж, 4.5 хувиар өсөж, дундаж орлого 84.3 хувьд хүрсэн байна. Үүнд, хотын оршин суугчдын нэг хүнд ногдох дундаж орлого 22324 юань болж, 3.8 хувиар өсөн, дундаж орлого 89.3 хувьд хүрэв. Хөдөө тосгоны оршин суугчдын нэг хүнд ногдох дундаж орлого 8410 юань болж, 5.7 хувиар өсөж, дундаж орлого 85.9 хувьд хүрсэн байна.

 Орлогын эх үүсвэрээс үзвэл оны эхний хагаст үндэсний оршин суугчдын нэг хүнд ногдох цалингийн орлого 10576 юань болж, 4.7 хувиар өсөн, бэлэн орлогын 57.3 хувийг эзэлсэн бол нэг хүнд ногдох үйл ажиллагааны цэвэр орлого 2841 юань болж, 3.2 хувиар өсөж, бэлэн орлогын 15.4 хувийг эзэлсэн байна. Нэг хүнд ногдох хөрөнгийн цэвэр орлого 1665 юань болж, 5.2 хувиар өсөн, бэлэн орлогын 9.0 хувийг эзэлсэн бол нэг хүнд ногдох шилжүүлгийн цэвэр орлого 3382 юань болж, 5.6 хувиар өсөж, бэлэн орлогын 18.3 хувийг эзэлж байна.

 Өрхийн хэрэглээний зардлын хувьд, оны эхний хагаст оршин суугчдын улсын нэг хүнд ногдох хэрэглээний зардал 11756 юань болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 хувиар бодитоор өссөн бол хот хөдөөгийн хувьд хотын оршин суугчдын нэг хүнд ногдох хэрэглээний зардал 14677 юань болж, 0.8 хувиар өссөн бол хөдөөгийн иргэдийн нэг хүнд ногдох хэрэглээний зардал 7881 юань болж, 5.6 хувиар өссөн байна.

 Оны эхний хагаст улсын нэг хүнд ногдох хүнс, тамхи, архины хэрэглээний зардал 3685 юань болж, 4.2 хувиар өсөж, нэг хүнд ногдох хэрэглээний зардлын 31.3 хувийг эзлэв. Нэг хүнд ногдох хувцасны хэрэглээний зардал 725 юань болж, 2.3 хувиар буурч, нэг хүнд ногдох хэрэглээний зардлын 6.2 хувийг эзэлжээ. Нэг хүнд ногдох орон сууцны хэрэглээний зардал 2807 юань болж, 6.0 хувиар өсөж, нэг хүнд ногдох хэрэглээний зардлын 23.9 хувийг эзлэв. Өдөр тутмын хэрэгцээ, үйлчилгээний нэг хүнд ногдох хэрэглээний зардал 670 юань болж, 0.1 хувиар өсөж, нэг хүнд ногдох хэрэглээний зардлын 5.7 хувийг эзэлсэн бол зам тээвэр, холбооны нэг хүнд ногдох хэрэглээний зардал 1493 юань болж, 2.6 хувиар өсөж, нэг хүнд ногдох хэрэглээний зардлын 12.7 хувийг эзэлжээ. Боловсрол, соёл, зугаа цэнгэлийн нэг хүнд ногдох хэрэглээний зардал 1037 юань болж, 7.4 хувиар буурч, нэг хүнд ногдох хэрэглээний зардлын 8.8 хувийг эзэлсэн бол нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээний зардал 1041 юань болж, 2.6 хувиар өсөн, нэг хүнд ногдох хэрэглээний зардлын 8.9 хувийг эзлэв. Бусад бараа үйлчилгээний нэг хүнд ногдох хэрэглээний зардал 298 юань болж, 4.5 хувиар өсөж, нэг хүнд ногдох хэрэглээний зардлын 2.5 хувийг эзэлжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл