Жирэмсний амралтаа дууслаа, ажилдаа хэрхэн орох вэ?
2015-12-28 18:21
Хүүхэдтэй болно гэдэг тоглоом биш. Тэр таны амьдралыг тэр чигт нь өөрчилж, амьдралын огт өөр дэглэмийг шаарддаг. Хүүхдээ төрүүлж өсгөөд ажилдаа орох цаг хаяанд хоромхон зуур л ирчихдэг. Тэгвэл ажилдаа хэрхэн орох вэ. Мөн үүнд хэрхэн бэлтгэх вэ. Мэдээж, хэсэг хугацаанд ажлаасаа завсардсан болохоор нэг хэсэгтээ л төсөөрчихсөн байх нь гарцаагүй. Тиймээс л энэ үеийг хэрхэн даван туулах талаар хамтдаа судалъя.

Эхний долоо хоногийг хүүхэддээ зориул
Ажилдаа орсон эхний долоо хоногоос хүүхдээ энэ дэглэмд сургахын тулд анхнаасаа л ажил олгогчтойгоо энэ тухай ний нуугүй ярилц. Эхний долоо хоногт хагас цагаар ажиллах болон уян хатан нөхцлийг шаардах нь эх хүний хувьд хүүхдийнхээ эрүүл мэнд, дасан зохицох чадварын төлөө хийж буй чухал алхам юм.
Боломжтой бол ажлаа гэрээсээ хийхийг хүс
Ажиллаж эхлээд л шууд гэрээсээ ажлаа хийе гэж хүс гэсэн үг биш юм. Хүүхэд гэдэг хүн л юм болохоор өвдөнө, уйлна. Тиймээс шаардлагатай тохиолдолд ажлаа гэрээсээ хийх, зохицуулах боломж байгаа эсэхийг ажил олгогчтойгоо эртнээс тохиролцоорой. Тэгвэл та ямар ч нөхцөлд бэлэн байх болно.
Та хүүхдийнхээ бас өөрийнхөө төлөө ажиллаж буйгаа бүү март
Ямар ч тохиолдолд ажлаас илүү хүүхэд тань танд чухал гэдгийг бүү мартаарай. Ажлын цагаа уртасган ажиллаж нялх хүүхдээ ардаа зовоох хэрэггүй. Ялангуяа, эхний хэдэн долоо хоногт үүнийг маш сайн санах хэрэгтэй. Та ажлын төлөө биш хүүхдүүдийнхээ төлөө бас гэр бүл, өөрийнхөө төлөө ажиллаж байгаа шүү дээ.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх