solongonews
“ЭХ ХЭЛ 2020” хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
2019-11-03 16:22
Монгол Улсын иргэдийн нийгэмлэг, БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий консулын газраас хамтран зохион байгуулдаг “Эх хэл” кирилл бичгийн сургалт 11-р сарын 03-ны өдөр Хөххотноо дөрөв дэх жилийнхээ нээлтийг хийлээ.

        Өвөр Монголд амьдарч буй Монгол Улсын хүүхдүүдэд зориулан зохион байгуулдаг энэхүү үнэ төлбөргүй сургалтад өнгөрсөн хугацаанд нийт 25 хүүхэд суралцаж байснаас 21 нь эх орондоо шилжин амжилттайгаар үргэлжлүүлэн суралцсан байна. Тэдний дөрвөн сурагч нь тус сургалтад үргэлжлүүлэн дэвшин суралцахаар боллоо. Энэ хичээлийн жилийн онцлог нь “Цагаан толгой”-н анги, дэвшин суралцагчдын “Дүрмийн анги” гэсэн 2 төрлөөр сургалт явуулж хилийн чанадад өсөж буй хүүхдүүдийн онцлогт тохируулан монгол хэл яриа, кирилл бичгийн сургалтыг хичээллүүлж байна. Эх орондоо суралцагчдыг бодвол хичээлийн цаг харьцангуй бага \7 хоногт 2 цаг\ байдаг нь өөрөө онцлог болох юм. Тиймээс Монгол Улсаас Хөххотноо ажиллаж буй багш Э.Гантуяа эцэг эхчүүдээс хичээл бүрийн дараа хүүхдүүдийн сурсан мэдсэн хичээлийг анхааран гэрээр давтан баталгаажуулж өгч байхыг онцгойлон хүсэж байлаа.   

                                                                                                                         Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Э.ҮРЖИНХАНД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл