solongonews
Хятадын эх газрын долоон их сургууль дэлхийн 100 шилдэг их сургуулийн тоонд багтжээ
2021-10-28 17:09
Хятадын эх газрын 7 их сургууль дэлхийн 100 шилдэг их сургуулийн тоонд багтжээ.

10-р сарын 27-ны өдөрТемза Их Сургуулиас 2021 оны дэлхийн их сургуулийн нэр хүндийн зэрэглэлийг нийтэлж, Хятадын эх газрын 7 их сургууль шилдэг 100 их сургуулийн тоонд багтсаныг мэдээлжээ.

Энэ долоон их сургууль нь Цинхуа их сургууль, Бээжингийн их сургууль, Шанхайн Жяотон их сургууль, Жэжян их сургууль, Фудань их сургууль, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Наньжингийн их сургууль болно. Тэдгээрийн дотроос Цинхуа их сургууль жагсаалтын 10 дугаарт бичигдэж, Азийн хамгийн өндөр зэрэглэлтэй их сургууль юм. Бээжингийн их сургууль 15-д, Шанхайн Жяотун их сургууль, Жэжян их сургууль 50-д, Фудань их сургууль, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургууль 51-60, Наньжингийн их сургууль 91-100-д ​​багтжээ.

Түүнчлэн Хятадын Хон Кон, Тайваньд нийт 3 их сургууль энэ зэрэглэлд багтж орсноос Хонконгийн их сургууль 48-д, Хонконгийн Шинжлэх ухаан технологийн их сургууль 91-100, Тайванийн их сургууль 61-70-д тус тус орж байна.

Темза их сургуулийн ахлах ажилтан Фил Барти, Хятадын эх газрын их дээд сургуулиудын зэрэглэлд гарсан амжилтууд нь Хятад улсын эх газрын дээд боловсролын гайхалтай амжилт илүү анхаарал татаж байгааг харуулж байна. Хятадын Эх газрын их, дээд сургуулиуд илүү сонирхол татахуйц болж, дэлхийн дээд боловсролын хүчний тэнцвэр ойрын хэдэн жилд өөрчлөгдөж магадгүй юм гэж хэлэв.

Темза их сургууль 2011 оноос хойш Дэлхийн их сургуулийн нэр хүндийн зэрэглэлийг гаргаж билээ. Энэ жил тус байгууллага дэлхийн өнцөг булан бүрээс 10,000 гаруй эрдэмтдийг санал асуулгад оролцохыг урьсан бөгөөд 29 улс орон, бүс нутгийн 202 их сургууль жагсаалтад багтжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл