Сүүлийн жилүүдэд Хятад улс олон оронтой хамтран археологи судлалын 40 гаруй төсөл дээр хамтран ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний тэргүүлэх салбар болон халуун цэгийн асуудалд гол анхаарлаа тавьж байна. Улмаар хүн төрөлхтний үүсэл гарал болон дэлхийн эртний соёл иргэншлийг судлахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Үүний зэрэгцээ гадаад, дотоодын соёл иргэншлийн солилцоонд маш сайн завшаан боломж хангасан юм.
Зүүн Африкийн Кени бол хүн төрөлхтний үүссэн өлгий нутгийн нэг юм. 2019 онд Хятад улс болон Кенийн түүхийн дурсгалт зүйлийн байгууллагууд хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалт зүйлийг судлах баг байгуулж, тус улсын Боголия нуурын түүхийн дурсгалт газар малтлага хийсэн. Анхны судалгаагаар Зүүн Африкийн Боголия нуурын ойр хавьд хуучин чулуун зэвсгийн дунд үеийн маш олон дурсгалт зүйл буйг илрүүлсэн нь орчин үеийн хүн төрөлхтний үүсэл гарлыг судлахад маш чухал ач холбогдолтой юм. Хятад Кенийн Боголия нуурын дурсгалт зүйлийг судлах нэгдсэн багийн төслийн гишүүн Жао Чинбө:
- Хүн төрөлхтний өлгий нутаг Африкт байдаг. Харин Кени бол хүн төрөлхтний үүссэн өлгий нутгийн нэг нь юм. Тус улсын нутагт 2 сая 500 мянган жилийн өмнөх хүн төрөлхтний чулуужмал, бас 3 сая 200 мянган жилийн өмнөх чулуун зэвсэг байдаг. Эдгээр нь өнөөгийн дэлхийн хамгийн эртний чулуун зэвсэг юм. Археологийн салбарт эртний чулуун зэвсгийн үеийн олдвор хүн төрөлхтний түүхийн 99 хувийг эзэлдэг. Эдгээр нь хүн төрөлхтний үүсэл гарал болон тархаж нутагшсан хамгийн чухал үе шат байдаг. Хүн төрөлхтний үүсэл гарал болон орчин үейн хүний үүсэл гарлын судалгаа бол археологийн судалгааны олон улсын тэргүүлэх сэдвийн нэг болж байдаг. Бид Кенийн үндэсний музейтэй хамтран хуучин чулуун зэвсгийн үеийн шинжилгээ судалгаа өрнүүлж буй нь "Бүс ба зам" санаачилгыг дагаж, бас Кенийн нутгаас хүн төрөлхтний үүсэл гаралтай холбоотой улам олон гэрч баримт олохын төлөө юм гэж илэрхийллээ.
Хятад Кенийн нэгдсэн судалгааны баг шиг иймэрхүү археологийн нэгдсэн баг бас маш олон бий. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн археологи судлалын хүрээлэнгийн судлаач Ли Шиньвей сүүлийн жилүүдэд төв Америкийн бүс нутгийн Копаний үлдэгдэлд олонтаа судалгаа хийж, Ма-Ягийн соёл иргэншлийн гайхамшигт амжилтыг харуулсан хуучин хотын бууринд малтлага хийхэд оролцсон юм.
"Бидний малтлага хийсэн Копаний буурь бол Ма-ягийн хот улсын нийслэл байсан. Энэ нийслэл олон хэсгээр бүрэлдсэн байдаг. Үүнд хааны ордон, ихэс дээдсийн хороолол, эгэл иргэдийн хороолол гэх мэтээр. Бид ихэс дээдсийн хороололд малтлага хийсэн. Дөрвөлжин хашаа байшин байсан. 2015 онд малтлагаа эхлүүлж, 2019 онд үндсэндээ дууссан юм."
Тус төслийг 2015 онд Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн Гондурасын угсаатны зүй болон түүхийн хүрээлэнгийн тохиролцсон гэрээний дагуу эхлүүлсэн юм. Хэлэлцээрийн дагуу хоёр тал Копанийн бууринд таван жилийн хугацаатай малтлага судалгаа хийх ёстой юм. Энэ төсөл бол мөн Хятадын археологичдын дэлхийн бусад гол соёл иргэншлийн гол бүсэд хийсэн анхдагч төсөл.
Копаний эртний хотод малтлага хийх явцад Ли Шиньвей Хятадын архелогийн багийг удирдаж язгууртан нарын том хэлбэрийн бунхан, нарийлаг хийцтэй хаш эдлэл, баялаг агуулгатай сийлмэл болон тахилгын хаш эдлэл зэргийг илрүүлсэн юм. Судалгааын холбогдох үр бүтээл нь Копаний вант улсын хөгжлийн түүхийг бүрэн бүтнээр нь ойлгоход чухал лавлагаа болсон юм.
Хятадын ба гадаадын археологийн нэгдсэн судалгааны томоохон ололт амжилт нь Хятадын эрдэм шинжилгээний нэр нөлөөг өргөтгөсөн юм. Жишээлбэл Монгол улсын эртний нүүдэлчин үндэстний соёлын дурсгалт зүйлийн төслөөр Монгол улсын нутаг дахь Уйгар хааны бунхан болон язгууртан нарын бунхныг илрүүлж, уйгар хаадын бунхны өнгөт зурагт ханыг илрүүлж Уйгарын археологи судлалыг маш ихээр ахиулж, олон улсын эрдэм шинжилгээний салбарын өндөр үнэлгээг хүлээсэн юм. Хятадын Кенийн хуучин чулуун зэвсгийн төслөөр анх удаагаа Бахрейн бүсээс нарийн хийцтэй чулуун зэвсэг илрүүлж, эртний хүн төрөлхтөн Африк тивээс гадагшаа гарсан нууцыг хайн судалсан юм. Хятад Бангладешийн Вихороппур эртний хотын Натишвагийн бууринд археологийн судалгаа хийж, түүний түүхийг анх алхам тодорхойлж Бангладешийн бүх нийтийн анхаарлыг татсан юм.
Соёлын өвийг уламжлахад түүнийг хамгаалах ажил хамгийн чухал юм. Соёлын өвийг сайтар хамгаалах нь хойч үедээ баялаг өв үлдээхээр барахгүй олон нийтэд ч хүртээмжтэй байж, тэдэнд түүхийг бодитоор танилцуулж болдог. ЮНЕСКО-гийн албан тушаалтан хатагтай Марилза Оливейра Хятад улсын соёлын өвөө хамгаалсан ажлыг өндрөөр үнэлж, энэ нь хүн төрөлхтний соёл иргэншлийн солилцоог ахиулж, дэлхийн энх тайванд идэвхтэй хувь нэмэр орууллаа гэж байсан юм.
“Хятад улс бусад хөгжиж буй орнуудын соёлын өвөө хамгаалахад нь техникийн тусламж үзүүлсээр ирсэн. Үүнд Камбожийн Ангкорын дэлхийн өв жич Балбын Катмандугийн хөндийг хамгаалах ажил багтаж байна. Хятад улс Африкийн маш олон оронд адил бус хэлбэрээр тусламж үзүүлж ирсэн. Үүнд тэдэнд тусалж, соёл, боловсрол, мэдээллийн техникийн төслүүд хэрэгжүүлсэн юм. Бүс ба замын санаачилгаар дамжуулан Хятад улс дэлхий дахинд хандаж, соёл иргэншлийн яриа хэлэлцээ болон олон талт соёлыг хамгаална гэж төв чанга амласан юм.”
