solongonews
Хятадын “Yutu-2” сар судлах төхөөрөмж 318 метр аялжээ
2019-11-06 10:49
Хятадын “Yutu-2” сар судлах төхөөрөмж 318 метр аялжээ.

Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй  сар судлах төхөөрөмж сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр 318 метр аялсан талаар Хятадын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлжээ.

Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2”-ын 11 дэх өдрийн судалгаагаа дуусгаж, унтлагын горимд шилжсэн ажээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг байна.

Шөнийн цагаар нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг аж. 2018 оны 12 дугаар сарын 08-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж нь сарны ар талын “Von Karman” тогоонд энэ оны нэгдүгээр сарын 03-нд газардсан юм. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл