Тели хот нь Хармөрөн мужийн төвд оршдог, зүүн талаараа Бага Хянган нурууны уулсыг дэрлэж, баруун талаараа Сунгар, Нуун мөрний тэгш талтай хиллэдэг үндэсний экологийн гол үйл ажиллагааны бүс болох Бага Хянган нурууны өмнөд хаалга юм.
Нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг төлөвлөх, шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх тэргүүлэх үүргийг онцолж, Тели хот "Умард гурав"-ын төслийн бүтээн байгуулалтад үр бүтээлтэй үр дүнд хүрч, "Бүх Хятадын ногоон байгууламжийн нэгдэл", "Үндэсний Умард гурван төслийн шинжлэх ухааны ногоон байгууламжийн туршилтын шянь" зэрэг хүндэт цолыг хүртсэн байна.
1991 оноос хойш Бэйшин тосгоны намын салбарын нарийн бичгийн даргаар ажиллаж буй Цүй Шүшэн:
- 1990-ээд оноос хойш би тосгоны иргэд бүрийг тосгоны байшингийн арын задгай талбайд мод тарих ажлыг удирдан чиглүүлсэн юм. Тухайн үед модны сүүдэрт ногоо тарьж ургуулах нь тэдэнд муугаар нөлөөлдөг учраас мод тарих дургүй байсан. Бид үзэл суртлын ажил хийж, айл айлаар явж, хайлаас мод тарьж ургуулсан гэж ярьлаа.
Бэйшин тосгон нь Тели хотын гол дүүргээс ердөө 18 километрийн зайд оршдог. Тели хотын бодлогын хүрээнд "Умард гурав"-ын төслийг хэрэгжүүлж, ойн ерөнхий системийг цогцоор нь хэрэгжүүлснээр Бэйшин тосгон экологийн энгийн бүтээн байгуулалтаас "Гоо сайхны эдийн засаг" /Гоо сайхныг нөөц болгон ашиглан баялаг бүтээх үйл ажиллагаа/-ийн хөгжилд шилжиж, бүх Хятадын хөдөө орон нутгийн аялал жуулчлалын гол тосгон болжээ. Цүй Шүшэн:
- Сүүлийн жилүүдэд бид намын гишүүд, боловсон хүчнүүдийг эдийн засгийн үр өгөөжтэй жимсний мод тарих ажилд манлайлан оролцохыг уриалж, одоо айл бүрийн байшингийн урд, ард байдаг хөх индиго жимс, чавгыг мөнгөөр зарж, гагцхүү жуулчдын түүж байгаа орлогоос үзэхэд ч маш их байдаг гэлээ.
Бэйшин тосгоныг алсаас харахад ойн тор нь тариан долгистой холбогдож, шаржигнах Ижими гол нь ой мод, тариалангийн газарт тэжээл өгч байна. Бэйшин тосгоныг ойроос харахад өнгө өнгийн байшингууд цэцэг, ургамал, моддын дунд чимэгтэй, утаа май энд тэндгүй суунаглаж аз жаргалтай амьдрах хамгийн тохиромжтой нөхцөл байдлыг харуулсан юм. Бэйшин тосгоноор алхаж явахад модтой зам дээр сэнгэнэсэн сэвшээ салхи, цэцэг жимсний анхилуун үнэр угтаж, уран зурагт сэлж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Жил бүрийн зуны дундуур жижиг тосгонууд аялал жуулчлалын оргил үеийг эхлүүлж, жуулчид ногоон, органик фермийн хоол амталж, нуурын эрэг дээрх цэцэгсийн дунд саатан, байгальд ойртож, энгийн байдалдаа эргэн ордог юм.
Экологийн маш сайн орчин нь Тели хотын хамгийн том бүтээн байгуулалт, өрсөлдөх чадварын давуу тал учир үүнийг сайн хадгалж, ашиглах ёстой. Бэйшин тосгоноор төлөөлөл болгосон Тели хот нь хөдөө тосгоныг ногоон байгууламж, тохижилтоор дамжуулан хөдөө аж ахуйн аялал жуулчлалын олон төсөл хэрэгжүүлсэн. Улмаар хөдөөгийн экологийн гэр буудлын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, Тели хотын нийт дөрвөн тосгоныг "Үндэсний ойн тосгон"-оор үнэлжээ. Тели хот "Умард гурав"-ын төслийн бүтээн байгуулалтад "Үндэсний ойн хот", "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хот"-ыг байгуулах ажлыг эхлэл болгож, хотоос гарах гарц зэрэг гол болон туслах замуудыг ногоон байгууламжтай болгох, хүүхдийн парк, Тежяхэ цэцэрлэгт хүрээлэн зэрэг хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг зүлэгжүүлэх, сургууль, хуучин суурин газруудыг ногоон байгууламжжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсний дээр хотын ногоон байгууламжийн хамрах хүрээ болон ногоон байгууламжийн хэмжээ тус тус 45.1 хувь ба 40.7 хувьд хүрсэн юм.
Тежя гол нь Тели хотын тутарганы тариалангийн усалгааны суваг, хотын усжилтын ус зайлуулах суваг болно. Урьд нь энэхүү хар өмхий устай гол хотын сорви шиг л байсан. Хэдхэн жилийн дотор 6 км урт Тежя гол байгалийн үзэсгэлэнт гол болон хувирчээ. Голын сувгийг сайжруулж, экологийн хамгаалалттай ой мод байгуулан, экологийн налууг хамгаалж, эрэг дагуу ногоон замуудыг барьснаар Тежя гол амьсгалдаг гол болж, усны чанар нь үр дүнтэй сайжирсан юм.
Тели хот экологийн сайн орчныг хамгаалахыг ард түмний хамгийн том сайн сайхан байдал гэж үзэж, 42 жил дараалан ой хээрийн томоохон түймэр гаргаагүй, гол гол өвчлөл огт гараагүй, ойн эдийн засгийн үйлдвэрлэлийн хэмжээ 3 тэрбум 348 сая юаньд хүрч, ой мод хамрах хүрээ 63.17 хувьд хүрсэн ба үзэсгэлэнт уулс, тунгалаг устай сайхан дүр зураг нь хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх уриалгатайгаар өрнөж байна.
