solongonews
Хятад, Европ чиглэлийн 1651 галт тэрэг хилээр нэвтрэв
2019-10-21 15:24
Хятад, Европ чиглэлийн 1651 галт тэрэг хилээр нэвтрэв.

Жуншинь агентлагийн мэдээ: Манжуурын гаалийн газрын 20-нд нийтэлсэн мэдээлэлд, энэ оны 1-9-р сард Хятадын хуурай газрын хамгийн том боомт болох Манжуур боомтын хилээр нэвтэрсэн галт тэрэгний нийт тоо 1651 хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 37.2 хувиар нэмэгджээ. Үүнд буцаж ирсэн галт тэрэг 685, тэдний дийлэнх нь Герман, Польш, Орос, Беларусиар ирсэн галт тэрэг юм.

"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт гүнзгийрэхийн хэрээр Манжуур боомтоор дайран өнгөрч буй барааны төрөл тасралтгүй нэмэгдэж, машин механикийн бүтээгдэхүүнээс бэлэн хувцас, гэр ахуйн бараа, цахим бүтээгдэхүүн, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хүртэл өргөжиж, буцахдаа модон материал, цаасан ээдэн, үр тариа, өнгөт металл, авто машины сэлбэгийг голлон тээвэрлэж байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл