solongonews
11.11-нд 675 сая ширхэг илгээмж илгээв
2020-11-12 10:12
11.11-нд 675 сая ширхэг илгээмж илгээв

    Хятадын Үндэсний шуудангийн товчооны вебсайтын мэдээлснээр, Үндэсний шуудангийн хяналтын тоон өгөгдлөөс үзэхэд 11-р сарын 1-нээс 11-нйи өдрүүдэд Хятад улсын бүх газрын шуудан, түргэний илгээмжийн компани 3 тэрбум 965 сая ширхэг илгээмжийг зохицуулсан байна. Үүний дотор 11-р сарын 11-нд илгээсэн түргэний илгээмж 675 сая ширхэгт хүрсэн нь өнгрөгч оны мөн үеэс 26.16 хувиар нэмэгдэж, дахин түүхийн шинэ тэмдэглэл бүтээжээ.

11-р сарын эхнээс 2021 оны цагаан сар дөхөх хүртэлх энэ хугацаанд шуудангийн илгээмж ихээр нэмэгдэх үед орох юм. Энэ хугацаанд төрөл бүрийн цахим платформын хэрэгжүүлэх иж бүрэн борлуулалтын үйл ажиллагаа нь түргэний илгээмжийн ажил төрлийн хэмжээ илэрхий нэмэгдэхийг дайчлах юм. “11. 11” буюу 11-р сарын 11-нээс 16-ныг хүртэлх хугацаанд шуудангийн илгээмжийн хэмжээ 2 тэрбум 970 сая ширхэгт хүрчээ. Энэ үзүүлэлт нь ноднингийн адил хугацааныхаас 28 орчим хувь нэмэгдэх төлөвтэй байна. Өдөр тутмын дундаж түргэний илгээмжийн хэмжээ 490 сая ширхэгт хүрэх төлөвтэй байгаа нь ердийн өдрүүдийн илгээмжийн хэмжээний хоёр дахинтай тэнцэнэ.

Шуудангийн түргэний илгээмжийн салбарынхан хүн хүч, тээврийн чадвар, талбай, шийдвэрлэх тоног төхөөрөмж, мэдээллийн систем зэрэг талаар их хэмжээний бэлтгэл ажлууд өрнүүлсэн байна. Байгууллагын цар тахлаас сэргийлэх хяналт удирдлагыг чангатгаж, бүс, зэрэглэл хуваасан сэргийлэх арга хэрэгжүүлж, хүмүүсийн эрүүл мэндийн хамгаалалтыг нэмэгдүүлэн, компаний аюулгүй байдлын хяналт удирдлагыг эрчимжүүлэх, дэмжих баталгаажуулалтыг боловсронгуй болгох долоон талын ажлыг сайтар чухалчилж, цар тахлаас сэргийлэх ажлыг байнгын болгож байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл