Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюэтин ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Хятад улс сүүлийн 11 жил дараалан дэлхийн хамгийн том онлайн худалдааны зах зээл болсон байна" гэв.
2024 оны 01-р сарын 01-нээс БНХАУ-ын цахим худалдааны хууль хэрэгжиж эхлээд таван жил болж байна.
Шү Жюэтин хэлэхдээ "2019 онд БНХАУ-ын цахим худалдааны хууль хэрэгжиж эхэлснээс хойш Хятадын цахим худалдааны бизнесийн орчин тасралтгүй оновчтой болж, Цахим худалдаа нь хамгийн том хөгжлийн цар хүрээтэй, хамгийн өргөн хамрах хүрээтэй, хамгийн идэвхтэй бизнес эрхлэгч инноваци бүхий дижитал эдийн засгийн чухал хэсэг болж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна.
Нэг. Масштабын үр ашиг мэдэгдэхүйц сайжирав. Хятадын цахим худалдааны нийт гүйлгээ 2018 онд 31.63 их наяд юань байсан бол 2022 онд 43.83 их наяд юань болж өсөв. Биет барааны онлайн жижиглэнгийн худалдаа нь нийт жижиглэнгийн худалдааны дөрөвний нэг хувиас илүү хувийг эзэлж байна. Цахим худалдаа нь дижитал өөрчлөлтийн шинэ хөдөлгүүр болж, химийн бодистой, барилгын материал зэрэг B2B платформууд 100 тэрбум гаруй гүйлгээний хэмжээтэйгээр гарч ирсэн бөгөөд үндэсний цахим худалдааны үзүүлэнгийн бааз нь хувцас, тавилга зэрэг 30 гаруй дижитал үйлдвэрлэлийн бүсийг бий болгоход хүргэсэн юм. Сүүлийн таван жилд цахим худалдааны ажилчдын тоо 47 саяас 70 гаруй сая болж нэмэгдэв.
Хоёр. Олон улсын хамтын ажиллагаа аажмаар гүнзгийрч байна. “Торгоны замын цахим худалдаа”-ны түнш орнуудын тоо 30-д хүрч, үүлэн лекцийн танхим нь 80 гаруй оронд ашиг тус хүртлээ. Шанхай хотод "Торгоны замын цахим худалдаа" хамтын ажиллагааны туршилтын бүсийг байгуулж, цахим худалдааны талбарыг гадаад ертөнцөд нээх боломжийг өргөжүүлж, дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны шинэ өндөрлөгийг бий болгоно. БНХАУ гарын үсэг зурсан чөлөөт худалдааны 22 гэрээний 13 нь цахим худалдааны агуулгатай байж, БНХАУ-ын цахим худалдааны хууль болон интернетийн шүүхийг АПЕК-ийн олон нийтийн бодлогын хэргийн номын санд Хятадын практикт оруулсан болно.
Гурав. Зохицуулалтын тогтолцоо улам бүр сайжирч байна. БНХАУ-ын "Цахим худалдааны тухай хууль"-д тулгуурлан, анхны хууль тогтоомж, практик туршлагад үндэслэн Худалдааны яам болон бусад газрууд төлөвлөлт, бодлого, стандарт болон бусад салбарт хамтран хүчин чармайлт гаргаж, цахим худалдааг хөгжүүлэх "Арваг дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-г тогтоож, "Цахим худалдааны аж ахуйн нэгжийн нэгдмэл байдлын файлын үнэлгээний стандарт", "Шууд нэвтрүүлгийн цахим худалдааны платформын удирдлага, үйлчилгээний стандарт" зэрэг салбарын стандартуудыг гаргасан байна" гэжээ.
