solongonews
Хятад-АСЕАН-ны экспо тун удахгүй болно
2023-09-13 17:08
Хятад-АСЕАН-ны экспо тун удахгүй болно.

   Хятад-АСЕАН-ны 20 дахь экспо Гуаншигийн Наньнин хотод  09-р сарын 16-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл үргэлжлэх болно. “Харилцан нөхөж хамтын гэр орноо байгуулцгааж, хувь заяагаа нэгтгэн ирээдүйг цогцлооё-“Бүс ба зам”-ын чансаатай хөгжлийг ахиулж, эдийн засгийн өсөлтийн төв бүтээе” сэдвээр зохиогдоно. Экспо нь дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг зэрэг Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн гуравдагч шатны чухал салбаруудад анхаарал төвлөрүүлж, шинэ эриний мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн компаниуд оролцон үзэсгэлэнгийн цар хүрээг тэлж, стратегийн шинж чанартай шинэ аж үйлдвэрлэлийг дэмжин олон улсын зах зээлийг өргөжүүлэхийг зорьж байна. 

   Экспогийн 2000 орчим компани оролцоно. Үзэсгэлэнгийн 102 мянган квадрат метр талбайн 30 хувьд гаднын орнууд бараа бүтээгдэхүүнээ дэлгэх юм. Тус бүсэд АСЕАН-ны орнуудын нэр хүндтэй 640 компани өөрийн брэнд бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх юм байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл