Сүүлийн өдрүүдэд Хөххотын Сайхан дүүргийн дотоодыг хамгаалах салбар товчооноос их, дээд сургуулиудад элсэлтийн шалгалтад оролцох олон элслэгчдэд зориулан Сайхан дүүргийн дотоодыг хамгаалах салбар товчооны Өрх амын явдлын газар тусгайлан улсын нэгдсэн шалгалтын үнэмлэх шийдвэрлэх цонх гаргаж, шуурхай шийдвэрлэх зарчим ёсоор, харьяа дүүргийнхээ удахгүй нэгдсэн шалгалтад оролцох сурагчдад цаг тухайд нь үнэмлэх олгож өгч байна.
Улсын их, дээд сургуульд сурагч элсүүлэх нэгдсэн шалгалт ойртох үеэр Сайхан дүүргийн дотоодыг хамгаалах салбар товчооны томилсон бүх салбарын Өрх амын явдлын газарт очиж, биеийн үнэмлэх шийдвэрлүүлэх сурагчдын тоо олширчээ. Сайхан дүүргийн дотоодыг хамгаалах салбар товчоо үнэмлэхийг хурдан олгох зорилгоор нэгдсэн шалгалтын үнэмлэх шийдвэрлэх “Саадгүй нэвтрэх зам”-ын загварыг нээж, эхлээд шалгуулагчид шийдвэрлэж өгөх бөгөөд үнэмлэх зохиох үеллийн хугацааг хамгийн богино болгож, түргэн шуурхай олгож байна.
