Хятад Улсын XIII спорт наадамд оролцох Өвөр Монголын төлөөлөгчийн багийг зарлалаа
2017-07-18 16:24
Өвөр Монголын Засгийн газрын зөвшөөрлөөр 7 дугаар сарын 18 -ны өдөр Хятад Улсын XIII спорт наадамд оролцох Өвөр Монголын баг төлөөлөгч албан ёсоор байгуулагдсан ба тангараг өргөх арга хэмжээ зохион байгуулав.

Хятадын XIII спорт наадам 8 дугаар сарын 27-ны өдөр Тянь Жинь хотод зохиогдоно. Өвөр Монголын төлөөлөгч багийн нийт 270 тамирчин, 17 том төрөл буюу 142 жижиг төрлийн тэмцээнд хүч сорих эцсийн шатны тэмцээний эрхтэй болсон юм. Тэмцээнд оролцох тамирчны тоо өнгөрсөн ээлжээс 58 хүнээр нэмэгджээ. Иргэдийн спортын төрөлд Өвөр Монголын нийт 56 тамирчин шийдвэрт тэмцээнд оролцох эрхийг авсан байна. Бусад төрлийн тэмцээнийг хамарвал Өвөр Монголын нийт 326 тамирчин тус тэмцээнд оролцох юм.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
